Кристи Ямагүчи: Үргэлж мөрөөд!

Админ | Zindaa.mn
2022 оны 11 сарын 13

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

Уран гулгалтын тод од Кристи Ямагүчи энэ сарын 11-нд манай суугуул хот Сан Рамоны төвд мөсөн гулгуурын талбайнхаа нээлтээ хийлээ. Уран гулгалтын эмэгтэйчүүдийн  ганцаарчилсан төрөлд  1992  оны олимпын аварга, 1991,1992 онд дэлхийн аварга болж байсан Кристи Ямагүчи бага орлоготой гэр бүлийн бага насны хүүхдүүдийг ном унших, хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилготой "Always dream" санг 25 дахь жилдээ ажиллуулж байгаа юм байна.

Кристи зөвхөн уран гулгалтын од, домогт тамирчин төдийгүй ээж, хүүхдийн зохиолчийн хувьд бага насны хүүхдүүдийг бичиг үсэгт сургах, улмаар унших, номд дурлахыг хүүхдүүдийн үндсэн зорилго болгох төслийг технологийн хөгжлөөр  дамжуулан өндөр чанартай номыг гэрээсээ авах боломжийг олгож, энэ нь хүүхдүүдэд шинэ боломж, хүсэл мөрөөдлийнх нь  үүд хаалгыг нээж өгнө гэсэн зорилготой ажилладаг юм байна.

Энэ сангийн бас нэг хөтөлбөр нь жил болгон хүүхэд, багачууд, гэр бүлийнхэнд зориулсан мөсөн гулгуурын "The Kristi Yamaguchi -Holiday ice rink" барьж, ажиллуулдаг.

Энд хоёр сарын турш хүүхэд, багачуудын инээд хөөр тасрахгүй, өглөөнөөс үдэш хүртэл түм түжигнэж, бум бужигнаж өнждөг. Хүүхдийн төлөө өөрийн нэр алдар, цаг зав, бэл бэнчнээ зориулсан аргагүй сайн үйлстэн юм даа, Кристи Ямагүчи.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top