Женнифер Энистон: Хайрт аав минь тэнгэрт дэвшлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 15


Жүжигчин Женнифер Энистоны аав Жон Энтони арваннэгдүгээр сарын 11-нд 89 насандаа таалал төгсжээ.

53 настай Женнифер аавыгаа тэнгэрт дэвшсэн талаар мэдээлж, хамт авахуулсан зургаа нийтэлсэн байлаа.

Женнифер Энистон “Хайрт аав минь... Жон Энтони Энистон, та бол миний мэдэх хамгийн сайхан хүмүүсийн нэг байлаа. Та минь ид шидийн өдөр амгалан тайвнаар тэнгэрт дэвшлээ. 11/11 бол ид шидийн тоо. Одоо миний хувьд энэ өдөр их утга учиртай өдөр боллоо. Насан туршдаа таныгаа хайрлах болно” гэж бичжээ.

 


Энистоны аав мөн жүжигчин байсан юм. Тэрээр Энистоны ээжээс салсныхаа дараа охинтойгоо уулзалгүй жил орчим болжээ.

Жилийн дараа тэрээр охин руугаа утасдаж, кинонд урьснаар Женнифертэй долоо хоног бүр уулздаг болсон байна. Женни аавыгаа өөрийг нь орхисон гэж гомдож явдаг байснаа ярьсан байдаг.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top