Агаараар дамждаг нянгийн газрын зургийг анх удаа гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Хонконгийн Политехникийн их сургуулийн эрдэмтэд дэлхийд анх удаа агаараар дамждаг нянгийн газрын зургийг гаргажээ. Газрын зургийг бүтээхэд арван жилийн нөр их хөдөлмөр зарцуулсан тухай “The Standard” хэвлэлд онцолсон байна.

Тухайлбал, эх газрын Хятад, АНУ-ын судлаачид хамтран нэг жилийн турш дэлхий даяар тархсан нянгийн дээж цуглуулсан байна. Ингэхдээ тэд газрын гадаргуугаас 1.5-2 м өндөр түвшнээс барилгын дээвэр болон уулын орой хүртэлх агаар дахь нянгуудыг цуглуулсан байна. Судалгаанд шигүү суурьшсан хотын бүс болон туйлын тойрог зэрэг хүн суурьшаагүй бүс нутгуудыг хамруулжээ.

Судалгааны явцад эрдэмтэд хүний үйл ажиллагаа агаар дахь микробиомыг бүтцийг өөрчилснийг баталсан байна. Ялангуяа хотын агаарт өвчин үүсгэгч нян их хэмжээгээр агуулагддаг болохыг тогтоосон гэж Хонконгийн Политехникийн их сургуулийн профессор, судалгааны багийн тэргүүн Ли Шяндун онцолжээ. Судлаачдын дүгнэлтээс үзвэл, агаараар дамждаг нянгуудын тал хувь нь газар дээрх эх үүсвэрээс гаралтай. Хотын агаарт хүнтэй холбоотой нянгийн агууламж өндөр гарсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(66.181.161.122) 2022 оны 11 сарын 21

Ойлгомжтой л асуудал. Арай сонирхолтой талыг нь биччихсэн бол зүгээр байхсан

0  |  0
Top