20 компани дэлхий дээрх хуванцарын хогны 55 хувийг үйлдвэрлэж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 18

Нийт хорин компани дэлхий даяар хуримтлагдаад буй нэг удаагийн хэрэглээний хуванцар хог хаягдлын 55 хувийг үйлдвэрлэж буйг судалгаагаар тогтоожээ.

Эдгээр компанид үндэстэн дамнасан корпорац, төрийн өмчит компани, газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид орж байна.

Лондонгийн эдийн засгийн  сургууль, Стокгольмын Байгаль орчны дээд сургуулиас хамтран явуулсан Plastic Waste Makers Index” судалгаанаас үзвэл , нэг хүнд ногдох нэг удаагийн хуванцар хог хаягдлын хэмжээгээр Австрали улс тэргүүлж байна. Тус улсад нэг хүнд 59 кг хуванцар хог хаягдал ногдож байгаа бол энэ үзүүлэлт АНУ-д 53 кг, БНСУ, Их Британи тус бүр 44 кг, Япон 37 кг, Франц 36, Саудын Араб 35 кг байна.

“ExxonMobil” корпорац 5.9 сая тонн хуванцар хог хаягдал үйлдвэрлэж, хамгийн том бохирдуулагчаар тодроод байна.

АНУ-д төвтэй дэлхийн хамгийн том химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Dow” компани 5.5 сая тонн, Хятадын газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч “Sinopec” корпорац 5.3 сая тонн хог хаягдлын “хувь нэмэр” оруулжээ.

Эдгээр хорин компанийн 11 нь Азид, өрөвд нь Европт, гурав нь Хойд Америкт, Латин Америк, Ойрх Дорнодод тус бүр нэг компани байрлаж байна. Хуванцар хог хаягдлын үйлдвэрлэлийг Barclays, HSBC, Bank of America, Citigroup, JPMorgan Chase зэрэг дэлхийн тэргүүлэгч банкнууд санхүүжүүлж байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.23.174) 2021 оны 05 сарын 19

Монгол улс хуванцар цуглуулагч болоод удаж бна байгал орчны сэгсгэр сайдаа олигтой юм хий

0  |  0
Top