Шведийн Уппсала их сургуулийн биологичид хоёр тэрбум жилийн тэртээ микробууд бусад амьд эсэд нэвтэрч сурсныг батлах баримт нээжээ. Энэ нь олон эст амьд организм үүсэхэд нөлөөлсөн байх боломжтой гэж тэд үзэж байна.
Хүн болон бусад олон эст амьд организмын эсэд нэвтрэх чадвартай бүх ленионелл нянгийн өвөг дэлхий дээр хоёр тэрбум жилийн өмнө амьдарч байжээ. Тэр үед манай гараг дээр жинхэн бөөмтөн эс дөнгөж бий болж байжээ. Лигионелл нян нь тэдний хувьд анхны шимэгчид байсан гэж эрдэмтэд таамаглаж байна.
Легионелл нянгуудын бүрхүүлийн гадаргуу дээр хэд хэдэн тусгай дохионы молекул байдаг учир бусад амьд биеийн эсэд нэвтэрснээр үхдэггүй байна.
Уппсала их сургуулийн биологичид дэлхий дээр хоёр тэрбум жилийн өмнө амьдарч байсан микробуудын өвөг ийм чадвартай байсныг тогтоожээ. Тэр үед эукарёт буюу жинхэн бөөмтөн эс анх үүссэн гэж үздэг. Улмаар эдгээр эс үүссэн даруйд легионелл нянгууд нэвтэрч сурсан эсвэл энэ чадвар нь үүнээс ч өмнө байсан гэж таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )