МЮ гэрээгээ цуцалж, Роналду баггүй боллоо

2022 оны 11 сарын 23

Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” баг Португалын супер од Криштиану Роналдутай гэрээгээ цуцлахаар тохиролцсоноо зарлалаа.
 


Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг ДАШТ ид татаж байх энэ үед зарласан нь Роналдугийн шуугиант ярилцлагатай холбоотой.

Роналду ярилцлагадаа МЮ багийн удирдлага, ахлах дасгалжуулагч Эрик Тен Хаг, багийн андуудаа хүртэл хатуу ширүүн шүүмжилсэн. Тиймээс багийн зүгээс ДАШТ өндөрлөсний дараа Роналдуг багт ирүүлэхгүйгээр салахаар шийджээ.

Роналду “Манчестер Юнайтед” багийн төлөө 346 тоглолтод оролцож, 145 гоол оруулсан юм.

Ийнхүү Роналду Катарын ДАШТ-ий анхны тоглолтдоо оролцохоосоо өмнө харьяалагдах баггүй боллоо.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baagii(192.82.87.24) 2022 оны 11 сарын 27

welcome to chelsea

1  |  0
Tamir(66.181.160.123) 2022 оны 11 сарын 27

Chelsiidee avayaa

2  |  2
Tamir(66.181.160.123) 2022 оны 11 сарын 25

Ter teneguudeer yadiin hureed ir bidendee chelsiin boossuudad heleed uguy

0  |  0
h(66.181.184.194) 2022 оны 11 сарын 27

Mongoliin club dee avchraad togluulaya bolj bn. uu hu

8  |  0
Монголхүү(64.119.19.20) 2022 оны 11 сарын 27

Роналду шүү дээ. Хийдгээ аль эрт хийсэн хүн

10  |  0
Top