Роберт Левандовскигийн АМЖИЛТЫН АР ТАЛ Анна Левандовска гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25


Польшийн шигшээ багийн довтлогч Роберт Левандовскигийн бүхий л амжилтын ар талыг эхнэр нь даадаг гэлцдэг. Түүнд бусад алдартай тамирчид шиг бүх зүйлийг нь тус тусад нь хариуцдаг багш байхгүй. Харин хайртай эхнэр нь багш, зөвлөгч, дэмжигч, хамгийн гол түшиг тулгуур, баттай ар тал нь болдог.

Роберт Левандовски өөрөө спортын гэр бүлд өссөн болохоор амьдралын ханиараа ямар бүсгүйг сонгохыг нь таамаглаж болохоор байжээ. Түүний эхнэр Анна Левандовска нөхрийнхөө нэр хүндийн ачаар бус өөрийн спортын карьераараа алдартай болсон эмэгтэй юм. Ингээд түүний талаар өгүүлье.


Анна Левандовска каратэгийн хар бүстэй, дэлхийн аварга. Польшууд энэ гайхалтай хосыг “Польш Бэкхэмүүд” гэж нэрлэж, сайн сайхныг ерөөдөг. Тэд маш сайхан хос, үргэлж загварлаг харагддаг, эрүүл мэнддээ анхаардаг, фэнүүдтэйгээ үргэлж нээлттэй харьцдаг.
 


Анна Левандовска Польшийн Лодзе хотод 1988 оны есдүгээр сарын 7-нд мэндэлсэн. Нөхөрт гарахаасаа өмнөх овог нь Стахурска.

Түүний аав Богдан Стахурски Польшид алдартай кино зураглаач бол ээж Мария нь тайз заслын ажил эрхэлдэг аж.
 


Анна уран бүтээлч аав, ээжээсээ ялгаатай нь багаасаа спортод дурласан. Тэр хөнгөн атлетикаар хичээллэж, Варшавын Биеийн тамирын академийг хоолны дэглэмийн чиглэлээр төгсжээ.
 


Анна Левандовска эх орноо төлөөлөн уламжлалт каратэгийн аварга шалгаруулах олон тэмцээнд амжилттай оролцсон. Бүсгүй дэлхийн болон Европын аваргаас олон медальтай.

Дэлхийн аварга бүсгүй спортын карьерынхаа хажуугаар 2012 онд диссертацаа хамгаалж, хоолны мэргэжилтэн болсон юм.

Анна өөрийн “Healthy Plan by Ann” блогоо нээж, эрүүл, зөв хооллолтын зөвлөгөө өгөхөөс гадна дасгал заадаг.
 


Анна Роберт Левандовскитай 2007 онд Варшавын боловсрол, спортын сургуулийн семинарт оролцох үеэрээ танилцжээ.

Роберт гэрээний дагуу ихэнхдээ хөрш Герман улсад байх ёстой бол Анна эх орондоо байдаг байв. Гэсэн ч тэд үерхэж эхэлсэн байна.
 


Роберт Левандовски шаргал үстэй бүсгүйчүүдэд дуртай биш ч тухайн үед шаргал үстэй байсан Аннад дурлажээ.
 


Анна одоо үснийхээ байгалийн өнгийг сэргээсэн нь түүний нүдтэй хослон гайхалтай харагддаг гэлцдэг.
 


Роберт Аннатай үерхэж эхлэхдээ каратэгээр хичээллэдэгт нь итгэж чадахгүй байжээ.

Найз бүсгүйгээ балет, бүжиг, эсвэл теннисээр хичээллэдэг эмэгтэй байгаасай гэж хүсдэг байсан түүнд спортын эрэгтэй төрөл гэж хэлж болох каратэгээр хичээллэдэг бүсгүй таарав.

Гэхдээ Роберт тулааны урлагтай ойр хүн байв. Түүний аав нь жүдоч байсан бөгөөд Польшийн хэд хэдэн удаагийн аварга. Харин ээж нь волейболын багт тоглодог байжээ.
 

Үлгэр жишээ болсон хосууд үргэлж хамт явдаг. Тэмцээн, үдэшлэг, наадмууд гээд л... Анна нөхрийнхөө бүх тоглолтод ирнэ. Роберт Аннагийн бүх тэмцээнийг алгасалгүй очно.
 

Тэд 2013 онд Польшийн жижигхэн хотод нүсэр хурим хийсэн. Хуримд 3000 орчим хүн уригдаж, онлайнаар дамжуулагджээ.
 

Хуримынхаа дараа Анна Левандовска Европын аваргаас алтан медаль хүртэв.
 

Роберт эхнэртэйгээ хамт каратэгийн бэлтгэл хийдэг аж. Үүнийхээ ачаар тэр хөлбөмбөгчний чадвараа ч сайжруулжээ.
 


2017 онд Роберт, Анна нар анхны охин Кларагаа өлгийдөн авсан. Левандовски аав болохдоо “Twitter”-ээрээ дамжуулан дэлхий дахины фэнүүдтэйгээ аз жаргалаа хуваалцсан билээ.

2020 онд тэдний хоёр дахь охин Лаура мэндэлсэн юм. 
 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.52.78) 2023 оны 02 сарын 24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n

0  |  0
DR. PRADHAN(197.211.52.78) 2023 оны 02 сарын 24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n

0  |  0
Баянаа(192.82.70.124) 2022 оны 11 сарын 27

Сайн, сайхныг хүсье!

2  |  1
зочин (103.26.193.89) 2022 оны 11 сарын 30

Хөлбөмбөгчний хувьд Бэкхэмээс хол илүүлдээ ,эхнэр нь Викториягаас хамаагүй царайлаг юм

9  |  1
Top