АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар дэлхийн хамгийн өндөр үнэтэй эмийг хэрэглэх зөвшөөрөл олгожээ. “Hemgenix” тариа нэг тун нь 3.5 сая ам.долларын үнэтэй.
Нэг удаагийн тарилга хэлбэрээр хэрэглэх энэхүү бэлдмэлийн тусламжтай хемофоли буюу цусны бүлэгнэх өвчинтэй хүмүүс эдгэрэх боломжтой гэж тус бэлдмэлийг бүтээсэн “ CSL Behring” компани мэдэгдэж байна. Өнөөг хүртэл ийм өвчинтэй хүмүүс цусан дах уургийн хэмжээг тогтвортой барихын тулд байнга тариа хийлгэх шаардлагатай байсан бол энэ бэлдмэлийг ганц удаа хийхэд л хангалттай гэнэ. Хэдийгээр “Hemgenix” тариа 3.5 сая ам.доллар ч мэргэжилтнүүд амжилт олно гэж үзэж байна. Учир нь хемофили өвчний эмчилгээ өндөр өртөгтэй байдаг аж.
“Hemgenix” нь түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй эмээр тодорчээ. Хамгийн өндөр үнэтэй эмийн жагсаалтын хоёрт “Novartis” компанийн нурууны булчингийн хатангиршлын эсрэг “Zolgensma” тариа бичигдэж байна. Тус тарианы нэг тун нь хоёр сая ам.долларын үнэтэй байдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )