Менежментийн улсын XIY олимпиадын шилдгүүд тодорлоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим, Жандагсүрэн сан, Монголын Менежментийн Холбоо хамтран Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутнуудын дунд Менежментийн улсын XIY олимпиадыг 2022 оны арванхоёрдугаар сарын 01, 02-ны өдөр амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Энэ жил дотоодын 13 их, дээд сургуулийн 17 багийн нийт 85 оюутан мэдлэг, чадвараараа өрсөлдөж дараах байруудыг эзэллээ.

                    

Шилдэг илтгэгч оюутан:       

Ганхуяг Тэлмүүн, СЭЗИС- Pareto баг

 

Шилдэг удирдагч багш:

Лхагвасүрэн Эрхэмбаяр, СЭЗИС- ийн багш

 

Менежментийн XIY олимпиадад оролцсон оюутнууд, удирдсан эрдэмтэн багш нар, зохион байгуулагчид, эрхэм шүүгчид, хяналтын зөвлөлийн гишүүддээ талархал илэрхийлээд та бүгдийн эрдмийн их үйлсэд тань их амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top