Орон нутгийн сургуулийн дотуур байрны орчинтой танилцаж байна

2022 оны 12 сарын 09

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Кайногоор ахлуулсан баг орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай аймгийн зарим сумдын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч ажиллаж байна.

Мөн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрх, хамгаалал, тэдэнд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж, орчин нөхцөлтэй танилцан, зөвлөн тусалж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top