Үр дүнд суурилсан бодлогын төлөвлөлт хийх нь чухал

2022 оны 12 сарын 12

21 аймаг, 9 дүүргийн боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд болон төсвийн мэргэжилтнүүд “Үр дүнд суурилсан бодлогын төлөвлөлт, арга зүй” сэдэвт сургалтад хамрагдлаа.  Сургалтыг БШУЯ-аас зохион байгуулж, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвийнхөн мэдээлэл хийв.

Мэдээлэл нь:

-Боловсрол шинжлэх ухааны салбарын 2023 онд баримтлах бодлого, хүрэх үр дүн

-2023 оны төсөв болон анхаарах асуудлууд

-Байгууллагын гүйцэтгэл үр дүнгийн үнэлгээ

-Боловсролын салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр

-Монгол Улсын 5 жилийн үндсэн чиглэл

-Үр дүнд суурилсан төлөвлөлтийн онол, арга зүй зэрэг сэдвийн хүрээнд өрнөв.

Боловсролын салбарын бодлого, төлөвлөлт дунд шатанд саармагжих, ойлголтын зөрүүгээс үүдэлтэй хэрэгжилтийн алдаа гарах тохиолдлууд олон. Тиймээс энэ байдлыг засах, үр дүнд суурилсан төлөвлөгөө, төсөв боловсруулах чадавхыг сайжруулахад өнөөдрийн сургалт, дадлагын ач холбогдол оршиж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top