Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.12.12/ боллоо.
Хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” компанид олон улсын аудит оруулж, аудитыг сонгон шалгаруулалтаар зарлах тухай шийдвэр гаргажээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар Д.Амарбаясгаланг томилсон байна.
Гурван удаагийн давтамжтайгаар 1 сая тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй тухай хоёр хэргийг нэг хэрэг болгон нэгтгэж, холбогдох хүмүүсийг шалгах асуудлыг мөн Засгийн хуралдаанаар хэлэлцжээ.
Түүнчлэн "Өмнө нь 2017 оны тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 20-ны хооронд 207 тонн нүүрс гаалийн бүртгэлгүй гарсан байж болзошгүй байдал үүссэн. 2013 онд энэ төрлийн хэрэг шалгагдаж байгаад хаагдсаныг сэргээж, нэгтгэнэ. Жолооч нарыг хил гарсан өдөр тус бүрээр нь мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Хил, гаалийн ажилтнуудын оролцоотойгоор бүртгэлгүй тээврийн хэрэгсэл гаргасан байж болзошгүй байгаа тул Хил хамгаалах ерөнхий газар болон гаалийн байгууллагын албан тушаалтныг шалгана" гэх зэрэг шийдвэр гарсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Жагсаалд оролцож байгаа иргэд "Хүмүүсийн нэр зарла" гэж шаардаж байгаа тул хэн, хэнийг холбогдуулан шалгаж байгаа талаар маргааш /2022.12.13/ мэдээлэл өгнө гэдгийг тэрбээр мөн онцлов.
“Эрдэнэс Тавантолгой” компани 12 жилийн хугацаанд 12,8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.
Сэтгэгдэл ( 6 )
албан тушаалтнуудын нэрс зарлагдахгүй юм уу
Тэр амарбаясгалан чинь өөрөө өөрийгөө зарлах боловуу хулгайч хулгайчаа илчлэхгүй учраас луйварчид ял завшдаг биздээ
Аймхай сайд тэр хүүрсүгдээ жагсагчдад гэр бариул гэж хэл тэр сүг чинь даарахыг мэдэрдэггүй новшуж
Манай сэтгүүлчид өөрсдөө ерөөсөө ажиллахгүй байна шүү!!! Бэлэн материал хэвлэлийн бага хурал дээр нэхчихээд, ил болсон гэрээг уншсан ч юмуу, үгүй ч юмуу, ойлгоод ч байгаа юмуу, үшүй ч юмуу гэмээр ажиглагдлаа. Олон улсад бол эрэн сурвалчлах сэтгүүл зүй асар их хөгжөөд байна. Сэтгүүлчид гудамжны жагсагчдын хэмжээний ойлголттой байх болохгүй, бусдаас түрүүлж сэтгэж ажиллах ёстой
Юу яриад байгаа юм бэ? Шүүхээр шийдүүлж байж шүүх нь зарладаггүй юм уу? Арай л дөргүй бух шиг авирлаад байгаа юм бус уу? Бухимдал их байна гэлээ гээд хууль зүйн сайд зарчмаа нулимж ингээд ил цагаандаа шүүхийн шийдвэргүйгээр хүний нэр зарлаж улам их бухимдал, Монгол хүн Монголоо үзэн ядах хөрс суурийг бэлдэж болдог юм уу? Юу л болоод байна даа!!!...
балиар юмнууд өөрсдийн хөлсний хүнээр гэрээ хийлгэдэг тул бас л ард нь үлдэнэ дээ хөлсний хүмүүсийг шоронд ял өгвөл л үнэнээ хэлнэ дээ