Олимпын хошой аварга, Японы жүдоч Шёохэй Оно ирэх жилээс дасгалжуулагч, багш бэлтгэх гадаадын сургалтад оролцох хүсэлтээ ҮОХ-ндоо гаргасан байна. Энэ нь үнэндээ бараг зодог тайлж байна гэсэн үг болж байгаа юм. Эцсийн шийдвэр гараагүй ч ирэх жилийн эхээр албан ёсоор тодорхой болно гэж Японы жүдо бөхийн холбооны нэгэн эх сурвалж мэдээлжээ.
Шёохэй Оно Рио-де-Жанейро, Токио олимпод дараалан түрүүлсэн. Иппон цэвэр ялах жинхэнэ япон жүдо барилддаг.
Токио олимпын дараа гэмтэл, бэртэл гээд бараг барилдаагүй. Японы үнэмлэхүй жингийн АШТ-д 90 кг-ын жингийн Маэда Казүяд ялагдсаныхаа дараа барилдах хүсэлгүй болсон мэт яриа үе үе өгөх болсон. “Жүдо үргэлжлүүлэн барилдах шалтгаан, барилдахаа болих шалтгаанаа цаг мөч тутам хайж байна. Хамгийн хүчирхэг болохыг зорьсон ч хүнд жингийнхнийг ялж чадахгүй байна”, “Парисын олимпыг зорино гэж одоо надад бодогдохгүй байгаа. Үнэнийг хэлэхэд жүдод өнгөрөөх өдөр бүр надад хэцүү байна. Барилдмааргүй байна гэж өдөр бүр боддог. Авсан барьцаа халуулахаар хуруу өвдөнө, хавируулахаар хөл өвдөнө. Ийм сөрөг бодол яагаад ч юм заавал төрнө. Жүдо ч хүнд хэцүү зүйл юм даа гэж дахин дахин бодогдоно” гэж хэлж байлаа.
Сэтгэгдэл ( 7 )
Жудочид дотроо 1 номeр\n Аз жаргал хүсьe
Хайрт аварга минь намс намс гээд л гараад ирэхэд л бөх сонирходог хүмүүсийн зүрх нь эр эм гүй булгилдаг юм шүү дээ.
uneheer setgelzui n ch ter 13onoos hoish sain baij uuruu ch saihan ch barildlaa . Ene buh aldar gaviyag baiguulahiin tuld ih ch tevcheer gargaj mash ih zuiliig tuullaa .
Ashq manaihand bolomj
Ховор авьяастай жудоч зодог тайлах нь , гэхдээ хэзээ нэгэн цагт ингэх нь гарцаагүй. Цаашдын амьдралд сайн сайхныг хүсьэ
Тайлна л биз, маньд юуны хамаа байна
hoichd iin amdrald amjilt husei