Иран афган эмэгтэйчүүдэд боловсролтой болоход нь туслахад бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

Ираны эрх баригчид Афганистаны эмэгтэйчүүдэд их, дээд сургуульд суралцахад нь туслахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

Афганистаны төрийн эрхийг авсан “Талибан” хөдөлгөөнийхөн эмэгтэйчүүдэд их сургуульд суралцахыг хориглосонтой холбогдуулан Ираны эрх баригчид ийм шийдвэр гаргасан тухай тус улсын Гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн сайд Энсийе Хазали мэдэгдсэн байна. Иран улс Афганистаны эмэгтэйчүүдэд дээд боловсрол эзэмшихэд туслах, мөн тус улсын эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэж Хазали жиргэжээ.

Өнгөрсөн долоо хоногт талибаны дээд боловсролын яам Афганистаны их, дээд сургуулиудад дараагийн захирамж гартал эмэгтэйчүүдийг сургахыг хориглосон чиглэл өгсөн билээ. Хожим нь дээд боловсролын сайд Нада Мухаммед Надим энэхүү шийдвэрийг эмэгтэйчүүд нийтийн байранд амьдарч, хөдөө орон нутгаас эрэгтэй хүн дагуулалгүй их сургуульд хүрэлцэн ирэх, хижаб өмсөх дүрмийг баримтлахгүй байгаа, ид дээд сургуулиудад эрэгтэй, эмэгтэй оюутнууд зэрэгцэн сурч байгаатай холбон тайлбарласан. Баасан гарагт /2022.12.23/ их, дээд сургуулиудын эмэгтэй багш нарыг ажиллуулахыг мөн хориглосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top