ЦУОШГ: Цахилгаан станцын усны уур агаарын чанар муу мэт харагдуулж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 02

Шинэ оны эхний өдөр агаарын чанар муу, утаа ихтэй байна гэж олон нийт шүүмжилсэнтэй холбогдуулан Цаг уур, орчны шинжилгээний газраас дараах албан тайлбарыг гаргажээ.


Тайлбарт "2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө болон 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хот, нутгийн зүүн хэсгийг хамарч хур тунадас багатай өндрийн хүйтэн фронт дайрч, өнгөрсний нөлөөгөөр даралтын орон 10 гПа-аар нэмэгдэж, агаарын температур өмнөх хоногоос Улаанбаатар хот орчимд 4-6 градусаар, нутгийн зүүн хэсгээр 5-10 градусаар хүйтэрч, салхи баруун хойноос 1-2,6 м/сек, инверсийн эрчим 8,8 dT/0С/, зузаан нь 360 метр болж нэмэгдсэн бөгөөд дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн нутаг, Туул гол, Богд хан уул орчимд хялмаа ажиглагдаж, алсын барааны харагдацыг эрс бууруулсан байна.

Нөгөөтэйгүүр, Богд- Хаан уулын салхины дээд талд байрлах ТЭЦ 3, ТЭЦ 4 цахилгаан станцуудын хөргөх цамхагийн оройгоос агаарт тасралтгүй хаягдаж буй усны уур нь салхины чиглэлийн дагуу нам өндрийн давхраат үүл болон агаар дахь тоосонцортой холилдсоноос тухайн орчинд агаарын чанар хэт муудсан мэт харагдуулсан байна.

2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 14:00 цагийн байдлаар Улаанбаатар хот дахь агаарын чанарын хяналт шинжилгээний автомат харуулуудын мэдээнээс үзэхэд агаарын чанар бага бохирдолттой түвшинд байсан байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мал(66.181.161.110) 2023 оны 01 сарын 08

Мал минь чамтай чамгүй өөрсдөө шинжилгээгээр ороод ханиад хүрээд үхлээ

0  |  0
Hg(66.181.161.33) 2023 оны 01 сарын 05

Bitgii tenegt

0  |  1
Зочин(203.217.139.240) 2023 оны 01 сарын 05

Хамар хоолой хорсгодог, уушиг бөглөдөг уур бас байна аа\n

1  |  0
Зоч(202.131.236.203) 2023 оны 01 сарын 03

Алчмаар сдакууд яг л нөгөө соц нийгэм

1  |  0
bi teneg bish(59.153.115.84) 2023 оны 01 сарын 02

Шаана биз, хаха.

0  |  0
Эрлэг(39.7.46.89) 2023 оны 01 сарын 02

Станцаа зогсоогоод 00 зогсоод үзээхүү хар малнууд минь \nЭд нар ард иргэдээ яаж доромжлоод бна алах юмсан

0  |  0
Хххх(202.126.89.70) 2023 оны 01 сарын 02

Эд нар тэнэгүүдтэй харицаж байна гэж боддог юм б.хдаа.

0  |  0
Үзэг(66.181.160.83) 2023 оны 01 сарын 03

Жоом савхадсан хужаа шиг юм болж байна хөөе.Жоомыг савхдаж амруугаа хийчихээд ”Хай энва жоом биш сонгина ва зүгээр зүгээр хоолоо идва ”гэсэн гэдэг.

1  |  0
Zochin(64.119.21.10) 2023 оны 01 сарын 02

Boli uz durakuudaa . Ard tumniig buur doromjiloh ni dendej bn shu

0  |  0
Зочин(103.229.123.245) 2023 оны 01 сарын 02

аРД ОЛОН МЭДРЭМЖЭЭ АЛДСАН МАЛЫН СҮРЭГ ЮМ УУ?

0  |  0
зочин(103.229.123.245) 2023 оны 01 сарын 02

ОДООС БҮР АРД ТҮМНИЙ НҮҮР РҮҮ НУЛИМЛАА.

0  |  0
Зочин(192.82.68.249) 2023 оны 01 сарын 02

Хэдэн төгрөг авбал ингэж худлаа шаахуу садаа минь,

0  |  0
Pepe(103.26.194.219) 2023 оны 01 сарын 02

Ямар шаадаг лалрууд вэ 80% хорт хий

0  |  0
Nkk(66.181.161.77) 2023 оны 01 сарын 02

Xort xii tarhaj baival gaigv bna geel alax garyyd dda

0  |  0
бор(66.181.169.66) 2023 оны 01 сарын 02

одоо бас цахилгаан станцын уур луу чихэх юм байна\n

0  |  0
ЗОЧИН(103.229.123.245) 2023 оны 01 сарын 02

БАС МУУ МЭТ ҮНЭРТҮҮЛЖ АМ ХАМАР ХОРСУУЛЖ БАЙНА

0  |  0
Зочин(66.181.187.167) 2023 оны 01 сарын 02

Эргүүтэж өгөх юм аа. Яая даа байз...

0  |  0
Top