Агаарын бохирдол, шахмал түлшний чанартай холбоотой асуудлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, "Ус, цаг уур, орчны шинжилгээний газар"-аас мэдээлэл хийлээ. /2023.01.02/
Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Ж.Батбаяр:
-Сүүлийн хоёр хоног Улаанбаатар хотод агаарын бохирдол нэмэгдсэн мэт дүр зураг та бүхэнд мэдрэгдсэн байх.
Бид аливаа үйл ажиллагаа явуулах, дулааны энерги авах нь агаарын бохирдол бий болох эх үүсвэр болдог. Тодруулбал, Дулааны цахилгаан станцаас авч буй эрчим хүчний эх үүсвэр, гэр хорооллын яндан, авто тээврийн хэрэгсэл, газрын гадаргын тоосонцор зэрэг нь Улаанбаатар хотод агаарын бохирдол үүсэх гол шалтгаанууд болдог.
Хүйтний улирал эхэлсэн аравдугаар сараас агаарын чанар бохирдлын түвшин бага байсан. Гэтэл сая ес эхэлснээс хойш дулааны эрчим хүч илүү их шаардаж, энэ хэрээр агаарын бохирдол нэмэгдсэн.
Дээрээс нь энэ их даралтын оронд буй Улаанбаатар хотын хонхорхойд хүйтэн агаарын массын тунарал үүсэх процесс явагддаг. Өөрөөр хэлбэл, газрын гадаргаас дээш 100 метр тутамд 0.06 хэмээр буурч байдаг процесс эсрэгээрээ газрын гадаргадаа хүйтэн, дээд мандалд тодорхой түвшинд хүйтэн агаарын масс гараад ирэхээр газрын гадаргад буй хүйтэн агаарын масс дээр бидний ялгаруулсан агаар мандлын бохирдуулагчид хүнд агаарын масс дотор тунараад, Улаанбаатар хотын хонхорхойд агаарын бохирдлын бөөгнөрөл, өтгөрөл бий болсон.
Энэ нь динамик хөдөлгөөнийхөө процессоор Улаанбаатар хотын газар зүйн нөлөөллийн, тухайлбал, уулын ам, хөндий, хотгор гүдгэрийн орчинд янз бүрийн төлөв байдалтайгаар оршин тогтнох нөхцөл байдал бүрэлддэг процесс сүүлийн хоёр хоногт болсон. Бидний бохирдуулагч ялгаруулж буй үйлдвэрийн, гэр хорооллын ялгарал дээр нэмэгдэл байгаль цаг уурын хүчин зүйл үйлчилж байгаа гэсэн үг. Үүнийг бид байгаль цаг уурын хүчин зүйлээр, агаарын бохирдлын, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй ялгарлыг үгүйсгэж байгаа, энэ утгаар тайлбарлах гэж байгаа оролдлого биш. Сүүлийн хоёр хоногт агаарын бохирдол хамгийн их, агууламж өндөр байлаа.
Тоон утгаар тайлбарлая.
Агаарын бохирдлын агууламжийг бид өнгөрсөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүхэрлэг хий 658 микрометркубээс 660 болж 2 микрокубээр нэмэгдсэн байна. Тэгэхээр хүхэрлэг хийн хэмжээ асар бага нэмэгдсэн буюу өнгөрсөн оны түвшинд байсан гэж хэлж болно. Азотын давхар исэл 170 мкубээс 177 болсон байна. Энэ мөн л төдийлөн нэмэгдээгүй үзүүлэлт. Бид агаарын бохирдлыг хэмжихдээ олон улсад хэрэглэгддэг, минут секундээр тасралтгүй хэмждэг багаж ашигладаг. Тиймээс бид итгэхээс өөр арга байхгүй.
Тоон мэдээллээс харахад, Улаанбаатар хотын нийт агаарын бохирдол бага түвшинд байгаа. Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал нөлөөлж агаарын бохирдол өтгөрсөн, харанхуйлсан байдлаар харагдаж байгаа юм.
Уулын ам, хөндий, газрын гадаргын өндөр, нам зэргээс хамаарсан цаг хугацааны тасралтгүй орон зайн хувьсал хөдөлгөөний үед агаарын бохирдол янз бүрийн хэлбэрээр өтгөрсөн, харанхуйлсан, тунарсан харагддаг. Энэ бол оптик шинж чанараар ажиглаж байгаа хэлбэр.
Сэтгэгдэл ( 16 )
баянхошууны гол хэсэгт аваач хаямаар шаар вэ
Энэ одоо хаана амьдардаг хэн гээч гуай вэ. Яана даа энэ мэт өөдгүй амьтадаар улсын удирдлага дүүрсэн байхад хулгай муу ёр нүүрлэхээс яахав дээ. Хэлэх муу үг олдохгүй байна.
Хархад нүд хамартай л хүн байхын утааг мэдрэхгүй бгаа хүн яаж утаатай тэмцэх юм бэ салхитай өдөр болоосой гэж боддог болсон биздээ
энэ хүний мэдрэл зүгээр үү. харваас муухай шатсан цавуу үнэртэж, 20 м-н цаадахь газрыг харахгүй байхад.эрүүл нэгэн биш, бас хараа муутай сохор. зүгээр л өөр хүнд-ажил хийж чадах хүнд зайгаа тавьж өг.
хуцдаг новш вэ чи, хэнд ч их нь илт байхад чинь. Тэгээд ч бохирдол байх ёстой юмуу?
Алтанзул гэж нүүрснээс цааш сэтгэхгүй, өөр зөндөө арга дэлхийд нэвтэрсэн, чаддаг хүнд нь ажлаа өгөөд зайл аа
Улаанбаатарын өнөөгийн агаарын бохирдолд Ю.Цэдэнбал буруутай. Тэр зөвхөн өөртөө зориулж хот төлөвлөсөн, өөртөө зориулж зам тавьсан, өргөө зориулж харш босгосон. Тэр өнөөдөр хотод шавааралдаад байгаа ирээдүйг тооцоолоогүй. Тэр 4 уулын дунд жижигхэн хөндийд хот байгуулсан уг нь бол Хархоринд нийслэлийг байгуулах байсан. Өнөөдрийн ардчиллыг коммунистууд удирдаж байгаа нь ч бас түүний буруу. Яагаад гэвэл улс орныг үл бүтэх социализмын замаар тэр чирсэн бөгөөд бүх буруу тэндээс эхэлсэн. Өнөөдрийн хулгайч нар бүгд коммунист намын гишүүд байгаа. Тийм биз хэрсүү монголчууд аа. Аа тийм бас .......
Энэ новшийг тэр цэвэр агаарт нь гадаа 7 хонуул
Худлаа ярь гэж намын дарга нар чинь үг зааж өгсөн үү хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн шүү ха ха
ажилд тавьсан нам нь ингэж хэл гээд явуулсааан
Tenegteed bai.haana tiim bn.Erguu yu chi.oo ene arhichin bhaa.sogtuu hun medrehgui shdee
наад малаа нядалаад гадагш гарга.
ШАРХАД8 БАЯНХОШУУ ЭНЭ ТЭР НИЙСЛЭЛД ХАМРАГДАДГҮЙ ЮМУ ? ӨӨРӨӨ ОЧИОД ҮЗЭЭЧ ҮЗЭХГҮЙ ГРЭВЭЛ ЧИРЭЭД ҮЗҮҮЛ . ЯМАР МАЛ ВЭ?
Дэлхийд 2т байсан биздээ юу яриад байгаан бол\nНөгөөдүүл нь буруу гаргаад байна уу
УБ-рт агаарын бохирдол бага байгаа гээд сурвалжлагчийг загнаад байсан Алтанзул гэгч эргүү хэнхэг өвгөн нөхөр одоог хүртэл ажлаа хийсээр байгаа юм уу???
Энэ жил харин манай Баянхошуугаар хаа очиж гайгүй шүү, ер нь л учиртай байна