Н.Тавинбэх: Шахмал түлш болон станцуудын утаа стандарт хангаж байгаа

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 03

Өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх Шадар сайдын мэдээллийг сонсох үеэр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх агаарын бохирдолтой холбоотой тайлбар өгөв.

Тэрбээр "Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Агаар, орчны бохирдолд нөлөөлөх хоёр хүчин зүйлийг эрчим хүчний яам хариуцаж ажиллаж байгаа. 

Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэглэгчдийн халаалтад хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг хариуцаж ажиллаж байгаа. 

Бид 2022 онд сайжруулсан шахмал түлшинд тавигддаг шаардлагыг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай болгох зорилгоор шаардлагыг өндөржүүлж батлуулсан. 

Үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг долоо хоног бүр нэгээс доошгүй удаа гурван лабораторид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шинжилгээ хийж байна.

Өнөөдрийн байдлаар бидний үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш Монгол Улсын стандартыг, тэр дундаа шинэчлэн баталсан өндөр шаардлагыг хангаж байгаа. 

Улаанбаатар хотод байрладаг том хүчин чадалтай дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утааны асуудал бий. Технологийн шинэчлэл хийж, бүх станц дээр байнгын ажиллагаатай утааны хэмжилт хийдэг төхөөрөмжийг байршуулсан. Энэхүү төхөөрөмжийн хэмжилтийн дүнг байнга хянаж байгаа. Шаардлагатай үед мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэмжилтийг зөөврийн төхөөрөмжөөр албажуулж хэмждэг. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод байрлаж буй дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг станцуудаас гарч байгаа утаа Монгол Улсын стандартыг хангаж байгаа.

Сайжруулсан шахмал түлш болон станцуудын үйлдвэрлэлтэй холбоотой ялгарч байгаа утаа өмнөх жилүүдээс илүүтэйгээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлсөн зүйл байхгүй гэдгийг баттай хэлье" гэлээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.178.93) 2023 оны 01 сарын 04

Нүүрс шатаахад СО2 утаа гардаг биздээ Гэтэл СО2 -ийн нормыг стандартаас хасчихаад хэмжилт хийхгүй байгааг юу гэж үзэх вэ? Ард түмнээ СО2-иййн утаагаар хордуулсныгаа нуусаар хүн ам өвчинд нэрвэгдлээ. ДЦС хамгийн их утаа СО2 гаргаж байгааг нуун дарагдуулж худлаа ярьдагаа болимоор юм

0  |  0
шүгдэн(66.181.183.10) 2023 оны 01 сарын 04

нүд нь сохор чих нь дүлий хамар нь битүү тавинбэхийг ажилаас нь халаачээ. ийм хүн яаж төрийн ажил хийх юм бэ? биднийг ёстой доромжилж байнадаа. бөлдөг тавинбэх чамд олон удаа доромжлуулж чадахгүй шүү!!!!!!!

0  |  0
С(203.98.76.99) 2023 оны 01 сарын 04

тэнэг, хөлдүү толгой\n

0  |  0
зочин (202.131.243.186) 2023 оны 01 сарын 04

муусайн худалч юмнууд хот битүү хар утаа л бгаа шдээ жаахан холоос хотыг хар та худлаа мэдээлэл өгдөгөө боль

0  |  0
Ebe(66.181.161.14) 2023 оны 01 сарын 03

Shir pizdaaa ve zail

0  |  0
Top