Их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон, орон нутагт хөгжүүлэх асуудлыг эрчимжүүлэх Засгийн газрын тэмдэглэл өнөөдөр (2023.01.11) гарлаа.
Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч, Засгийн газраар батлуулан, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болжээ.
- Өмнөговь аймаг дахь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Технологийн дээд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг шийдвэрлэх;
- Өмнөговь аймаг дахь багш, оюутны байрны бүтээн байгуулалт, Дархан уул аймгийн их дээд сургууль, политехник коллежуудыг ногоон хотхон болгох ажлыг эрчимжүүлэх;
- Дархан-Уул, Ховд аймаг дахь “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын техник эдийн засгийн үндэслэл, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах;
- Их, дээд сургууль, шинжлэх ухааны болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад Улсын төсөв, Засгийн газар хоорондын гэрээ, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах, захиалагчийн болон техникийн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг салбартаа зохион байгуулах боломжийг судлан танилцуулж шийдвэрлүүлэхээр болов.
Сэтгэгдэл ( 1 )
ulger................zuud....