ОХУ-ын тамирчин, уран гулгалтын олимпын аварга Камила Валиеваг ирэх хавар Монголд үзүүлэх тоглолтод оролцоно гэдэг мэдээ хоёр орны хэвлэлээр гарсаар байна. Оросын "Спортс" сайтад энэ талаар нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.
"Спортс", сэтгүүлч Антон Пилясов
Хавар манай шилдэг уран гулгагчид өвөрмөц аялан тоглолт хийх гэж байна. Тэднийг Монголд хүлээж байгаа бөгөөд манайхан мастер класс хийнэ. Тэнд Камила Валиева хүртэл очно гэж ярьж байна. Гэхдээ яагаад Монгол гэж? Ямар зорилгоор?
Монголд очих санаа яаж гарав?
Бүх юм хоёр орны хамтын ажиллагаанаас үүссэн юм. Долоодугаар сард ОХУ, Монгол улсууд 2022-2024 онд Биеийн тамир, спортын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан юм.
Төлөвлөгөө ёсоор талууд уран гулгалт, жүдо, хоккей, бокс, загасчлал, спорт бөх, оюутны сагсан бөмбөг, цанын төрлөөр хамтарсан бэлтгэл хийж, тэмцээн уралдаан зохион байгуулах ёстой. Спортын сайд Олег Матыцин “Орос, Монгол хоёр улс спортын салбарт олон жил хамтран ажилласан уламжлалтай. Энэ уламжлал гаднын нөхцлөөс шалтгаалалгүй үргэлжилсээр байна. Монгол улс ОХУ-ын байр суурийг дэмжиж, орос тамирчдыг ялгаварлан гадуурхах, спортыг улс төржүүлэхийн эсрэг нэгэн фронтоор тэмцэж, Орост болж байгаа олон тэмцээнд оролцож байгаад баярлаж байна. Намар орос уран гулгагчид Улаанбаатарт болох мөсөн шоунд оролцож, монгол тамирчдад мастер класс үзүүлнэ. Энэхүү харилцан ойлголцол нь хоёр орны спортын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх болно” гэж хэлж байв.
ОХУ-ын уран гулгалтын холбооны ерөнхий захирал Александр Коган намар нь энэ мэдээллийг баталж, “Монголын талаас санал тавьсан. Бид Монголын холбооны төлөөлөгчидтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцана. Ер нь бол аравдугаар сард шоу болно. Яагаад байдалтай танилцана гэж үү? Ямар ч хамаагүй талбайд шоу хийж болохгүй биз дээ. Гоё сайхан байлаа ч хүйтэн бол яах гэж? Энэ чинь үзүүлэх тоглолт. Мөсний чанар, буудаллах газартай танилцсан хойноо тодорхой зүйл ярилцаж болно” гэсэн юм.
Шоу хэзээ болох вэ? Хэн хэн гулгах вэ?
Намар нь шоу болсонгүй. Талууд бүх асуудлаа шийдэж амжаагүй байх, тэгээд ч манай тамирчид яг улирлын оргил үедээ байлаа. Гэхдээ санаагаа мартаж, орхисонгүй. Монголын хэвлэлүүд дөрөв эсвэл тавдугаар сард шоу болно гэж бичиж эхэллээ. Манай тамирчид Улаанбаатарын “Степпе Арена” цэнгэлдэхэд тоглох юм. Одоогийн байдлаар ганцхан оролцогч тодорхой байгаа нь Камила Валиева. Эх сурвалжууд “Камила Валиева тэргүүтэй Оросын олимп, дэлхийн аваргууд шоунд оролцоно” гэж бичжээ.
Хаана гулгана гэж? Монгол ганцхан цэнгэлдэхтэй
Шоу болох газар нь шинэхэн цэнгэлдэх хүрээлэн “Степпе Арена”. 2021 онд ашиглалтад ороод байгаа газар. Та нар гайхаж болох юм. Гэхдээ “Степпе Арена” Монголын цорын ганц битүү дээвэртэй мөсөн ордон. Энэ ордныг барихаас өмнө монголчууд өвлийн спортын тэмцээнээ задгай талбайд, хүйтэнд явуулдаг байлаа.
Битүү ордон барих талаар анх 2018 онд Олон улсын хоккейн холбооны төлөөлөгчид Монголд айлчлах үеэр ярьж байв. Төлөөлөгчдийн дунд алдарт Владислав Третьяк ч байв. Ингээд нэг жилийн дараа шавыг нь тавьсан. Ордонг барихын тулд Канадын ЭСЯ-тай хамтран ажилласан. Канадчууд ийм ордон барих туршлагатай архитектор зааж өгчээ. Түүний зөвлөмжийн дор монгол архитекторууд мөсөн ордноо өөрсдөө барьжээ. Анх монгол гэр шиг хэлбэртэй хийх гэж байсан ч больсон байна. Гол зорилго нь өвөл -40, зун нь +40 хэмтэй, эрс тэс уур амьсгалыг даван гарах чадалтай ордон барих байв.
“Степпе Арена” 3600 хүний багтаамжтай, 5 хувцас солих өрөө, 80-100 хүн багтах хурлын танхимтай. Мөсөн талбайн хэмжээ 60х30 метр гэсэн жинхэнэ стандартад таарсан. Барилгын нийт өртөг 23 тэрбум төгрөг болсон нь найман сая ам.доллартой тэнцэнэ.
Энд Канадын хоккейн сургууль нээсэн бөгөөд дасгалжуулагч болон хувцас, хэрэглэл дээр Канадын ЭСЯ туслажээ. Монголд хоккей, уран гулгалт 1960 онд ЗХУ-ын ач тусаар орж иржээ. Тэр үед Монголд ажиллаж байсан орос барилгачид өвлийн энэ спортод монголчуудыг татан оруулсан байна.
Монголд уран гулгалт байдаг уу?
Битүү ордонгүйгээр уран гулгалтыг хөгжүүлнэ гэдэг бараг боломжгүй. Харин одоо тэдэнд бэлтгэл хийх “Степпе Арена” ордон байна. 2021 оноос өмнө Монголд уран гулгалтын спорт бараг байгаагүй гэхэд болно. Монголын хамгийн алдартай уран гулгагч бол 26 настай Г.Марал-Эрдэнэ. Тэр Улаанбаатарт төрсөн ч таван настайгаасаа Японд амьдарч, дасгал сургуулиа хийдэг.
2011 онд тэр олон улсын тэмцээнд оролцсон анхны монгол гулгагч болж, Азийн наадмын 16 дугаар байрт шалгарсан юм. Маралаа тэмцээний дараа “Муугүй гулгалаа гэж бодож байна. Миний анхны Азийн наадам. Би олимпын аварга болохоор төлөвлөж байна” гэж ярьж байв. Маралаа олимпын аварга болоогүй ч одоо ч гулгасан хэвээр байгаа. Энэ улирал ISU Challenger тэмцээний хоёр шатанд оролцсон. Түүний хувийн дээд амжилт хоёр үзүүлбэрт 85.03 оноо. Харьцуулахад манай Софья Акатьева 2023 оны улсын аваргын тэмцээнд ганц богино үзүүлбэрээр ийм оноо авч байсан. Маралаа Японд Юко Монна, Рина Хориэ нар дээр хичээллэдэг. Энэ багш нар өмнө нь дэлхийн олон удаагийн аварга Мао Асада, Мики Андо нарыг бэлтгэж байсан юм.
Орост энэ талаар юу ярьж байна вэ?
Орост шилдэг тамирчдаа Монголд тоглох болсныг эерэгээр хүлээж авсан.
Татьяна Тарасова “Хорионы үед ямар ч тэмцээн тамирчдад ашигтай, хэрэгтэй. Яагаад заавал Монгол гэж асуугаад байх юм. Монгол улс биш юм уу? Тэнд очоод сайхан гулгаад ирэхэд л болно”
Татьяна Мишина “Монгол бол уран гулгалтын хувьд ер бусын орон. Ямар ч гэсэн тэнд үзүүлэх тоглолт хийхэд сонирхолтой байх болно. Одоо ямар ч тэмцээн манай тамирчдад урам зориг өгөх болно. Миний шавь нар бүгд гулгахад бэлэн байна”
Ингээд хаврын улирлыг, Монголын онцгой, өвөрмөц шоуг хүлээх үлдлээ. Оросын уран гулгалтын улирал гуравдугаар сард өндөрлөнө. Тэгэхээр дөрөв, тавдугаар сард манай гулгагчид бүгд чөлөөтэй. Шинэ оронд очиж үзэж яагаад болохгүй гэж?
Сэтгэгдэл ( 7 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Валиева
Zunduu l bitvv deevertei musun ordnuud bn ulaanbaatart 1 han bdg gj shaadag yum da mgl iig ali blohoor l doosh ni chiheh gee l vzchih yum a
Наадах чинь худлаа шүү,Орүсууд Монголчуудыг үргэлж дорд үздэг\n
Welcome
гайхалтай