Монголын анхны уран гулгалтын шоу болох “Тал нутгийн мөсөн шоу” эхлэхэд хоёрхон хоног үлдлээ. Тус шоунд Монголын мэргэжлийн тамирчин Г.Марал-Эрдэнэ болон Японы гулгагчид ур чадвараа толилуулах юм. Японоос ирсэн тамирчид дунд дэлхийн хэмжээний од байгаа нь Хонго Рика.
Хонго Рика 26 настай. Мияги мужийн Сэндай хотын уугуул. Англи аавтай, ээж нь уран гулгалтын дасгалжуулагч.
2014 онд Ростелеком Гран При тэмцээний аварга болсон. 2014 онд Японы АШТ-ий мөнгөн медальт, 2015, 2016 онд 4 тивийн АШТ-ий хүрэл медаль хүртэж, 2015 онд ДАШТ-ий шагналт зургаадугаар байрт шалгарч байсан алдартай тамирчин. Таван настайгаасаа гулгаж эхэлсэн. Бага сургуульд байхдаа 2005-2006 улиралд таван тэмцээнд түрүүлсэн. Олимпын аварга Аракава Шизүкаг шүтэн биширдэг. 2018 оноос Канадад бэлтгэлээ хийдэг болсон. Гурван эргэлттэй тулуп, 2 аксель үсрэлт амжилттай гүйцэтгэж байсан. Гурван эргэлттэй флип, гурван эргэлттэй тулуп үсрэлт хийж байв. Үсрэлтийн техник хамгийн сайтай тамирчинд тооцогддог. 2020 онд коронавирусний улмаас Канадад очиж, дасгалжуулагч багштайгаа уулзаж чадалгүй, бүтэн жил тэмцээнд оролцоогүй. Мөсөн талбайд эргэж ирээд Улсын аваргадаа оролцоод медаль хүртэж чадаагүй. Ингээд 2021 оны зургаадугаар сарын 16-нд зодог тайлснаа албан ёсоор зарласан юм.
Ийм нэртэй тамирчны гулгалтыг бид Мөсөн Ордонд үзэх нь.
Сэтгэгдэл ( 0 )