Монгол хэлний жишиг хөтөлбөрийн сургалтад Баян-Өлгий аймгийн багш нар хамрагдлаа

2023 оны 01 сарын 28

“Монгол хэлний жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, гарын авлага, дасгал ажлын дэвтрийг сургалтад ашиглах нь” сэдэвт сургалтад Баян-Өлгий аймгийн бага ангийн багш, сургатын менежер, захирал, БШУГ-ын мэргэжилтэн, МУБИС-ийн хаьяа Баян-Өлгий аймаг дахь сургуулийн захирал, Ховд аймгийн Ховд сумын сургуулийн захирал нийт 50 хүн 2023 оны нэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд хамрагдлаа.

Казах сурагчид бага ангиасаа төрийн хэлээ дээрх жишиг хөтөлбөрийн агуулгын хүрээнд судалснаар монгол хэлний хичээлийн сургалтын чанар, дунд, ахлах ангидаа бусад судлагдахууныг монгол хэлээр судлахад суурь чадамжид дэмжлэг болно.

Сургагч багш нар монгол хэлний жишиг хөтөлбөрийн зарчим, агуулга, арга зүй, үнэлгээ, хэрэглэгдэхүүний арга техникийг судлан, идэвхтэй, хариуцлагатай, бүтээмж өндөр оролцлоо.

Монгол хэлний жишиг хөтөлбөрийн дагуу боловсруулсан 2-5 дугаар ангийн сурагчдад зориулсан гарын авлага (ГА), дасгал ажлын дэвтэртэй (ДАД) танилцах, түүнийг сургалтад үр дүнтэй ашиглах аргаас суралцлаа.

Сургагч багш нар уг жишиг хөтөлбөрийг аймаг, сум, багийн сургуулийн 540 бага ангийн багш нарт түгээн дэлгэрүүлнэ.  Сургалтыг БЕГ-ын дарга, мэргэжилтэн, БСҮХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, БҮТ-ийн мэргэжилтэн, МУБИС-ийн багш хамтран хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгууллаа.

Сургалт МУБИС-ийн төв байранд таван өдөр зохион байгуулагдлаа.

Жишиг хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх сургалтад орон нутгийн 540 багш хамрагдах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
miku(66.181.176.115) 2023 оны 01 сарын 29

монгол хэл сурч мэдэх хүсэлгүй бол монголоос зайл

0  |  0
Top