Монгол Улс авлигын индексээр ТАВАН БАЙР УХАРЧ, 116-д эрэмбэлэгдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас жил болгон улс орны төрийн албан дахь авлигын Авлигын төсөөллийн индекс танилцуулдаг.

Өнөөдөр /2023.01.31/ тус байгууллагаас 2022 оны авлигын индексийн төсөөллийн дүн мэдээг ХБНГУ-ын Берлин хотоос дэлхий нийтэд зэрэг зарлалаа.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын тэргүүн Delia Ferreira Rubio хэлэхдээ “Дэлхий дахинд дайны улмаас түрэмгийлэл хүчирхийлэл нэмэгдэх тутам авлигын эсрэг тэмцлийн ахиц удааширсаар нийт улс орнуудад авлигын түвшин 11 дэх жилдээ зогсонги байдалтай хэвээр байна.

Авлигын төсөөллийн индекс /АТИ/ 2022 нь нийт дэлхий дахинд авлигатай тэмцэхэд дэвшил гаргаж чадахгүй байгааг харуулж байна. 2017 оноос хойш дэлхийн нийт улс орнуудын 95 хувь нь авлигын түвшин бага зэрэг буурсан буюу огт ахиц гараагүй байна.

Мөн Дэлхийн энхтайвны индекс (www.economicsandpeace.org) даян дэлхийд илүү тайван бус байдал бий болж буйг үзүүлэлт давамгайлжээ.

Авлигад боомилогдож хавчигдсан засаг төр өөрийн ард иргэдээ хамгаалах чадамжгүй байдаг бөгөөд олон нийтийн бухимдал тайван бус арга замаар илэрхийлэгдэж, эмх замбараагүй нөхцөл байдалд хүргэдэг өндөр магадлалтайг нотлов.

“Авлига бидний амьдран буй дэлхийг тайван бус аюултай газар болгож хувиргаж байна. Улс орнуудын засаг төр нь авлигатай тэмцэхэд ахиц гаргаж чадахгүй буй нь одоогийн дайн дажин, зэвсэгт мөргөлдөөн, түрэмгийлэл, тайван бус байдлыг тэтгэж байгаа бөгөөд дэлхий дахинд хүн бүрийг аюулд унагаж байна. Энэхүү байдлаас гарах цорын ганц арга зам бол засаг төрийн зүгээс зориг гаргаж авлигыг бүх түвшинд уг үндсийг арилгаснаар цөөн элитүүдэд бус харин нийт иргэддээ засаг төр нь үйлчилдэг болох явдал юм” хэмээжээ.

-АВЛИГЫН ИНДЕКСИЙН ОНОО ЭРЧИМТЭЙ БУУРЧ, АВЛИГА ӨСӨЖ БУЙ ОРНЫ ТООНД МОНГОЛ УЛС БАГТЖЭЭ-

Манай улсын тухайд индексийн дүнгээр Монгол 2022 онд 33 оноо авч 180 улс орноос 116 дугаар байрт эрэмбэлэгдэж, өмнөх жилээс таван байраар ухарсан байна. 2021 онд Монгол Улс 35 оноо авч, 180 улс орноос 110 дугаарт эрэмбэлэгдэж байсан юм.

Нийгэм, эдийн засгийн шилжилт хийгдсэнээс хойш 32 жилийн хугацаанд өмнөх түүхэн үетэй холбоотой улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг нөхцөл үргэлжилсэн бөгөөд улс төрд нөлөөтэй бүхэн өөртөө давуу байдал үүсгэж ирсэн нь авлигыг даймжруулсан байна. Энэ нөхцөл нь Монгол Улсын Засгийн газрыг авлигатай ул үндсээр нь тэмцэх шаардлагыг бий болгосон.

Урт хугацаанд үргэлжилсэн хямрал, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх нь Монгол Улсын хувьд хүнд боловч нэн шаардлагатай ажил юм. Засгийн газрын авч хэрэгжүүлсэн ажил нь гажуудал хэвшсэн нөхцөлд богино хугацаанд үр дүнгээ харуулаагүй боломжгүйг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Харин тэдгээр ажлыг тууштай, урт хугацаанд хэрэгжүүлсэнээр үр дүнд хүрэх боломж байгааг илтгэж байна.

Авлигын индексийн үзүүлэлтэд дараах хүчин зүйлс шууд сөргөөр нөлөөлж байна. Үүнд:

• Монгол Улс 2022 оны үзүүлэлтээр Авлигын индексийн оноо нь эрчимтэй буурсан, авлига өсч буй 10 орны тоонд орсон.

• Авлигаас ангид байх ёстой Улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд улс төрийн намын хууль одоо болтол шинэчлэгдээгүй бөгөөд улс төрийн намууд авлигын гол үндэс суурь болон хувирсан нь авлигын индексийн оноонд сөргөөр нөлөөлж байна.

• Авлигын хэргийг мөрдөн шалгах, ял төлөвлөх, АТГ шүүхэд шилжүүлсэн хэрэг шүүх дээр шийдэгдэхгүй удааширдаг, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн адил Авлигын хэргийн төрөлжсөн шүүх эсхүл дагнасан шүүгч прокурор, мөрдөн шалгах байгуулах шаардлагатай байна.

• Төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогоос гадна зарлага мэдүүлдэг болох тогтолцоог бий болгох шаардлагатай.

• Авлигын эсрэг шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн хамгаалах хууль одоо болтол батлагдаагүй байна.

• Монгол Уулсын авлигын гол эх үүсвэр болсон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудыг Компанийн хуулиар зохицуулж Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгох хуулийг батлан гаргаагүй байгаа нь авлигын индексэд сөргөөр нөлөөлсөн.

• Авлигын гол эх үүсвэр нь Төрийн албаны болон ТӨК-ийн шударга бус томилгооноос үүдэн сонирхлын зөрчилтэй хэлцлээс бий болж, улс төрийн намын санхүүжилтэд шингэж байх өндөр магадлалтай бөгөөд шударга бус, монопол давуу эрхийг хэсэг бүлэг этгээдэд төвлөрүүлсэн нь урт хугацааны туршид индекст сөргөөр нөлөөлсөөр байна.

• Ардчиллын үндсэн зарчим болох төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцох, хяналт тавих эрх зөрчигдсөн, хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хэрэгжилтийг орхигдуулсан нь сөргөөр нөлөөллөө.

Мөн төрөөс хууль тогтоомжоор иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдийн дуу хоолой, орон зайг хумих оролдлого гарсан гэх асуулгын дүн гарсан нь иргэдийн эвлэлдэн нэгдэх салшгүй эрхтэй холбоотой зөрчилд тооцогдлоо.

• Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтийн үндэс суурь болсон уул уурхайн салбарын засаглалд хамгаас чухал нөлөөтэй Олборлох салбарын ил тод байдлын хууль батлагдаагүй байгаа нь авлигын индекс сөргөөр нөлөөлж байна.

• Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу заасан Үндэсний Баялгийн сангийн эрх зүй тодорхойгүй хэвээр байгаа нь байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй болгох, сангийн засаглалд эрсдэл учруулахаар байгааг анхаарууллаа.

• Бизнесийн салбарынхны асуулгаар төрийн дарамт, шалгалт буурахгүй, гомдлыг зохистой шийдвэрлэхгүй, бизнесийн орчинг сайжруулах боломж, санхүүжилтын олдоц хомс, нийт бизнесийн салбарын засаглал, комплаенс хангалтгүй, зохицуулагч байгууллагуудын хяналт, хариуцлага тааруу байгаа нь нөлөөллөө.

Хөрөнгө оруулагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хөрөнгө оруулалтын баталгааг бий болгох эрх зүйн орчин дутмагт тооцогдсон байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.52.64) 2023 оны 02 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.52.64) 2023 оны 02 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Үнэн(64.119.18.143) 2023 оны 01 сарын 31

Авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаяр хүүгээ УИХ гишүүн болгож, Үндсэн хуулийг өөрийнхөө дур зоргоор бичиж, гадаадын ЭСЯ-дад тараасан нь Авилгалын индексээр ухрахад нөлөөлжээ.

0  |  0
ү(103.26.195.139) 2023 оны 01 сарын 31

хойноо оо 5 орсон гэ эн шүү

0  |  0
Top