ТАНИЛЦ: Хоёрдугаар сард болох барилдааны хуваарь

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Хоёрдугаар сар Увс, Булган аймгийн бөхчүүдийн "Алтан цом" шигшээ барилдаанаар эхэлсэн. Тэгвэл өнөөдөр /2023.02.02/ Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн "Алтан цом" барилдаан болох юм. Түүнээс цааш ямар ямар барилдаан болохыг дор дэлгэрүүллээ.  

"АЛТАН ЦОМ" ШИГШЭЭ БАРИЛДААНЫ ХУВААРЬ: 

  • Хоёрдугаар сарын 03-нд 20:00 цагаас Төв & Баянхонгор
  • Хоёрдугаар сарын 04-нд 16:00 цагаас Архангай & Завхан
  • Хоёрдугаар сарын 06-нд 20:00 цагаас Булган & Өвөрхангай
  • Хоёрдугаар сарын 07-нд 20:00 цагаас Увс & Төв
  • Хоёрдугаар сарын 08-нд 20:00 цагаас Архангай & Баян-Өлгий
  • Хоёрдугаар сарын 09-нд 20:00 цагаас Завхан & Баянхонгор
  • Хоёрдугаар сарын 11-нд 11:00 цагаас Булган & Баян-Өлгий
  • Хоёрдугаар сарын 11-нд 16:00 цагаас Төв & Өвөрхангай
  • Хоёрдугаар сарын 12-нд 11:00 цагаас Архангай & Баянхонгор
  • Хоёрдугаар сарын 12-нд 16:00 цагаас Увс & Завхан 

БАЙГУУЛЛАГУУДЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНЫ ХУВААРЬ: 

  • Хоёрдугаар сарын 04-ний өдөр 10:00 цагаас Аварга БТДС-ийн зааланд, Хавдрын эсрэг өдөрт зориулсан Сумын цолтон болон залуу 256 бөхийн барилдаан 
  • Хоёрдугаар сарын 05-нд 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд “Жем интернэшнл” группийн нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
  • Хоёрдугаар сарын 10-ний өдөр 09:00 цагаас Онцгой байдлын газрын спорт зааланд, Онцгой байдлын Ерөнхий Газрын албан хаагчдын дунд зохиогдох 128 бөхийн барилдаан тус тус болно. 

САР ШИНИЙН ЦУВРАЛ БАРИЛДААНЫ УРЬДЧИЛСАН ХУВААРЬ:

  • Хоёрдугаар сарын 14-нд 12:00 цагаас Цолгүй залуу бөхчүүдийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 15-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 16-нд 12:00 цагаас Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
  • Хоёрдугаар сарын 17-нд 12:00 цагаас Ахмад бөхчүүдийн барилдаан /50-аас дээш нас/, Өсвөрийн бөхийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 18-нд 12:00 цагаас Аймаг, цэргийн цолтой 256 залуу бөхийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа
  • Хоёрдугаар сарын 20-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гурвын даваанаас үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top