Испанийн Үндэсний номын сангийн архиваас алдарт жүжгийн зохиолч Лопе де Вегагийн урьд өмнө мэдэгдээгүй “La francesa Laura /Франц бүсгүй Лаура/” жүжгийг илрүүлжээ.
Лопе де Вега энэхүү зохиолоо 1635 онд бичсэн байна. Шинжээчид хиймэл оюун ухааны тусламжтай зохиолч нь нэрээ нууцалсан эсвэл батлагдаагүй 1300 жүжгийн зохиолыг задлан шинжилсэн байна. Хиймэл оюун ухаан гар бичмэлүүдийн хэлийг 350 зохиолчийн бүтээлтэй харьцуулсан байна. Үүний дунд хиймэл оюун ухаан “La francesa Laura” зохиолын хэл найруулга алдарт 100 орчим бүтээлтэй төстэй болохыг тогтоожээ. Ингэхдээ ихэнх нь Лопе де Вегагийн зохиолууд байсан аж. Үүний дараа судлаачид жүжгийг уламжлалт аргаар задлан шинжилсний дүнд хиймэл оюун ухааны хувилбарыг баталсан байна. Тус зохиолын хэл найруулга нь зохиолчийн уран бүтээлийн хожуу үетэй тохирч байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )