ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох төслийг 2023.03.10-ныг хүртэл хүлээж авна

2023 оны 02 сарын 09

Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/37 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагаа хоёрдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цахим системээр хүлээн авч эхэллээ. 

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

 

  • Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө 
  • Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
  • Зээлийн хүү: 3 хувь (жилийн)
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4. 1-т зааснаар "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч" гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх бөгөөд компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.

2023 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР
 

1. Хүнсний үйлдвэр
 

  • Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр
  • Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр 
  • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр
  • Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр

2. Газар тариалан
 

  • Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр, үрсэлгээ /Тэрбум мод хөдөлгөөн/
  • Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах
  • Эрчимжсэн мал аж ахуй

3. Хөнгөн үйлдвэр
 

  • Оёмол бүтээгдэхүүний үйлдвэр
  • Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр
  • Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр

4. Мал аж ахуй
 

  • Гахай, шувуу, зөгийн аж ахуй
  • Эрчимжсэн мал аж ахуй
  • Мал эмнэлгийн үйлчилгээ
     

Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг ЖДҮХСангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид арилжааны банкаар дамжуулж зээл олгох бөгөөд та аль ангилалд байгаа тухайгаа ЭНД дарж бүртгүүлэн тодорхойлолт авна уу.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх албан хүсэлтийн загвар татах бол ЭНД дарна уу.

                      


ТӨСӨЛ
 

  • Журамтай танилцах бол ЭНД дарна уу.
  • Төсөлд тавигдах шаардлагатай танилцах бол ЭНД дарна уу
  • Аж ахуйн нэгжийн бүрдүүлэх бичиг баримтуудыг үзэх бол ЭНД дарна уу
  • Зээлийн өргөдөл /батлагдсан загвар/ татаж авах бол ЭНД дарна уу
  • Төсөл хэрэгжүүлэгчийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрсөн тухай мэдүүлгийг татах бол ЭНД дарна уу.

Зээлийн хүсэлт, төслийн материалыг зөвхөн цахимаар хүлээн авна.

www.sme.gov.mn цахим хуудаст БҮРТГҮҮЛЭН НЭВТЭРЧ хүсэлтээ илгээнэ үү !!!

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

Эхлэх: 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 08:30 цагаас

Дуусах: 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл

Тайлбар 1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч та Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу аль ангилалд байгаа талаарх тодорхойлолтоо www.burtgel.sme.gov.mn/ цахим эсхүл аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.

Тайлбар 2. Жижиг, дунд ангилалд хамаарах үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банк гэсэн арилжааны 5 банкаар дамжуулан олгож буй JICA-ийн  санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн жилийн 6%-ийн хүүтэй 10 жилийн хугацаатай төслийн зээлд хамрагдах боломжтой.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос
 

  • www.sme.gov.mn веб хуудас,
     
  • “Жижиг дунд үйлдвэрийн газар / SME Agency of Mongolia” фейсбүүк пэйж хуудас,
     
  • “77485555-1” дугаарын утас, Аймгуудын “Хүнс, хөдөө аж ахуйн газар”-аас лавлана уу.
     
  • Арилжааны банкаар дамжуулан олгож буй JICA-ийн санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн зээлд хамрагдахыг төсөл хүсвэл хүлээн авах хугацаа хамаарахгүй бөгөөд зээл хүсэгч та Хаан, Хас, Капитрон, Голомт, Худалдаа хөгжил , Төрийн банканд шууд хандана.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top