Газар хөдлөлтөд өртсөн хүмүүст хандив цуглуулж эхлэв

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 11

Турк, Сирийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 23700 гаруй болж, хамгийн багадаа 82987 хүн гэмтэж бэртэн, олон зуун мянган хүн орох оронгүй болоод байна.

Өвлийн улиралд орон гэр, хувцас хунар, хоолгүй болж, гадаа маш хэцүү нөхцөлд амьдарч буй хүмүүст гадны улс орны иргэд хоол хүнс, майхан, хувцас хунар хандивлаж байгаа юм.

Тэгвэл БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мөн хандив цуглуулж эхэлжээ.

Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст мөнгөн хандив өгөх хүсэлтэй хүмүүс Монгол Улс дахь Туркийн ЭСЯ-ны Голомт банкны данс руу шилжүүлэх боломжтой аж.

2725105690 /MNT/ - БНТУ Элчин сайдын яам - газар хөдлөлтийн хандивын данс

2725105691/USD/ - БНТУ Элчин сайдын яам - газар хөдлөлтийн хандивын данс  

ДЭМБ-ын зүгээс газар хөдлөлтөд өртсөн хүмүүсийг амьдрах нөхцөлөөр хангах амаргүй даалгавар хүмүүнлэгийн байгууллагуудын өмнө тулгараад байгааг хэлсэн билээ. Мөн олон мянган хүнд хохирол учруулж болзошгүй хоёрдогч гамшгийн бодит аюул байгаа аж. Газар хөдлөлтийн голомтын ойролцоох мужуудад дахин газар хөдөлж буй.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zangaragt(202.55.191.130) 2023 оны 02 сарын 12

oorsdiin yduu zvdvv hvmvvstee tusalsan deer de. hari haltar musilmanuudad tusalah uls olon doo. oorsdoo yduu baij ter demii bizdee..

2  |  0
Зангараг(202.126.89.152) 2023 оны 02 сарын 12

За нүүрсний хулгайчдыг гамшигт өртсөн хүмүүст хэрхэн туслахыг Туркийн элчин сайдаас мэдээлэл авч харах боломж.

0  |  2
Top