Уран гулгалтын олимпын аварга Алина Загитова дуучны гараагаа эхлүүллээ. Өчигдөр тэрээр “Влюбленные в фигурное катание” шоунд оролцож, гулгасан. Харин дараа нь дуучин Zivert-тэй хамт “Credo” хэмээх дууг дуулж, сонирхуулсан юм.
Тэд нэг нэг бадаг, дахилтыг хариуцан авч дуулсан бөгөөд Zivert амьдаар дуулсан бол Загитова фонограмм ашиглажээ.
Мэдээж шууд том тайзан дээр алдартай дуучны хамт live дуулна гэдэг шинэ дуучинд хэцүү.
Шоуг хөтөлсөн тайлбарлагч Дмитрий Губерниев “Фонограммаас бага зэрэг зөрснийг эс тооцвол маш сайхан боллоо. Би фонограммтай олон удаа дуулж байсан хүний хувьд хэлэхэд тааруулахад маш хэцүү байдаг” гэж хэлсэн бол зарим хүн олон сая хүний өмнө, шууд эфирээр фонограммтай дуучны замналаа эхлүүлнэ гэдэг бодлогогүй алхам байлаа гэж шүүмжилжээ.
Сэтгэгдэл ( 0 )