Хөвсгөл, Байгаль нуурын мөсөн дээр хоккейн тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 17

ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн их сургуулиас “Хоёр нуурын Цом” нэртэй бөмбөгтэй хоккейн олон улсын тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээнд Монгол, Буриад, Эрхүүгийн политехникийн их сургууль гэсэн гурван баг оролцоно.

Тэмцээн тойргийн системээр хоёр үе шаттай явагдах юм. Эхний шат гуравдугаар сарын 22-нд Ханхад буюу Хөвсгөл нуурын мөсөн дээр болно. Дараагийн шат Большое Голоустное тосгонд Байгаль нуурын мөсөн дээр явагдана. Олон хожилтой баг Цомын эзэн болно.

Хоёр нуурын тэмцээнийг Монголын анхны сансрын нисэгч, Монгол, ЗХУ-ын Баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа дэмжин ажиллахаар болжээ.

Тэмцээний танилцуулгад “Хөвсгөл нуурыг Байгаль далайн дүү гэж ярьдаг. Энэ хоёр домогт нуурын мөсөн дээр өрсөлдөнө гэдэг нэр төрийн хэрэг. Хөвсгөлд 100 гол цутгадгаас Эгийн гол эх авч урсан, Сэлэнгэ мөрөнд нийлдэг. Нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Задгай мөсөн дээр тэмцээн зохиох нь тун хэцүү. Бид хоёр орны Онцгой байдлын газар, Байгаль хамгаалах байгууллагатай хамтран ажиллана. Юуны өмнө талбай байгуулах мөсөө бэлтгэх. Манай тэмцээнийг Оросын Кемеров муж, Казахстан улс сонирхож байгаа. Ирэх жил илүү олон багтай тэмцээн хийнэ” гэж дурдсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fuck russia(150.129.143.70) 2023 оны 02 сарын 18

Orosiin buunii nohoi gurragchaa

1  |  0
no russia(150.129.143.70) 2023 оны 02 сарын 18

За зайлоо

1  |  0
эгэл(66.181.180.115) 2023 оны 02 сарын 18

гүррагчаа баатар аа Эгийн голын усан цахилгаан станц танд хамаагүй юм аа даа, наад цахилгаан станц чинь уг нь Монгол хүнд бол хэрэгтэй л эд дээ

1  |  0
Top