Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юү А Ин дөрвөн төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдоод байгаа билээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 2-ний өдөр цагдаагийн байгууллагаас Юү А Инийг мэс засал хийлгэж үедээ өвдөлт намдаах зорилгоор пропофол бичүүлж авсан байж болзошгүй хэмээн мэдээлжээ.
MBC телевизийн мэдээлснээр Юү А Ин 2021 онд арьсны эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт очжээ. Тус эмнэлэгийн зүгээс түүнийг өөрсдийнх нь эмнэлгээс тусламж авсан, өвдөлт ихтэй мэс ажилбаруудын үеэр өвчин намдаах зорилгоор тайвшруулах эм хэрэглэхийг хүссэн хэмээх тайлбар өгчээ.
Харин Юү А Иний төлөөлөгч уг мэдээллийн дараа "Юү А Ин арьсны өвчтэй. Тэр зүүнээс айх эмгэгтэй учраас эмчилгээний явцад л тайвшруулах эм хэрэглэхийг хүссэн" хэмээх тайлбар өгсөн байна.
Гэсэн ч уг тайлбар ямар ч үндэслэлгүй хэмээн олон нийт үзэж байгаа аж. Тэрээр дөрвөн төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Пропофолийг эмчилгээний үеэр тайвшрах зорилгоор хэрэглэсэн байж болох ч бусад гурван төрлийн бодисыг ямар шалтгаанаар хэрэглэснийг тайлбарлах шаардлагатай хэмээжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Marihuan hurtel ilersen baihad yuniihni aih emgeg shaana bz