Жүжигчин Юү А Ин байцаалт өгөх хугацаагаа хойшлуулахыг хүсжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

 

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юү А Ин дөрвөн төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдоод байгаа билээ. Товлосон ёсоор тэрээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-нд байцаалт өгөх ёстой байсан. Харин түүний өмгөөлөгч Юү А Инийг байцаалт өгөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргасан тухай мэдээлжээ. 

Уг мэдээлэлд "Манай үйлчлүүлэгч Ум Хун Шиг (Юү А Ин) хар тамхитай тэмцэх тухай хууль зөрчсөн хэргээр шалгагдаж байгаа бөгөөд энэ баасан гарагт буюу гуравдугаар сарын 24-нд Сөүл хотын цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс байцаалт авахаар зарлан дуудах хуудас авсан. Цагдаагийн дуудлагын дагуу очиж буй үйлчлүүлэгчийн нууцыг хамгаалж, хаалттай байдлааар байцаах ёстой байсан. 

Гэвч олон нийт энэ тухай мэдээлэл авсан нь нууц байдал алдагдсан гэсэн үг. Энэ нь цагдаагийн мөрдөн байцаалтын талаарх одоо мөрдөж буй журмыг илт зөрчиж байна. Иймээс хуулийн фирм шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахаас өөр сонголт үлдсэнгүй. Ум Хун Шиг цагдаад байцаалт өгөхөө зориуд хойшлуулах бодолгүй байсан. Байцаалтын шинэ тов батлагдсаны дараа үйлчлүүлэгч байцаалтын явцад бүрэн дүүрэн хамтран ажиллах болно" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top