Юү А Ин: Би бол хохирогч

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 23

 

Жүжигчин Юү А Инд холбогдох хар тамхины хэргийн хоёр дахь шатны шүүх хурал өнөөдөр буюу нэгдүгээр сарын 23-ний өдөр Сөүл холтын төв дүүргийн шүүхэд болж өндөрлөлөө. Энэхүү шүүх хурал 30-хан минут үргэлжилсэн бөгөөд Юү А Ин шүүх хурлын дараа сэтгүүлчдэд тайлбар өгөхөөс татгалзжээ. 

Шүүх хурлын үеэр Юү А Ин "Би хохирогч. Удаан хугацааны турш сэтгэлийн хямралд орж, нойрны эм, мэдээ алдуулагчаас хамааралтай болсон нь үнэн. Гэхдээ эмийг жорын дагуу хэрэглэсэн" хэмээжээ. 

Түүний хууль ёсны өмгөөлөгч "Ноён Юү А Ин удаан хугацааны турш олны анхаарлыг татсан алдартны амьдралаар амьдарсан. Үүнээс үүдэн сэтгэл гутрал, сандрал, нойрны хямралд орсон. Тэр эмчилгээ хийлгэж байхдаа мэдээ алдуулагчаас хамааралтай болсон. Дүрэм, журмын дагуу энэхүү эмийг хэрэглэсэн. Тэр хийсэн үйлдэлдээ гэмшин, эргэцүүлэн бодож байгаа" хэмээн тайлбар хийжээ. 

 



Уг хэрэгт холбогдох анхны шүүх хурал өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон. Тэрээр 2020 оны есдүгээр сараас эхлэн хоёр жилийн хугацаанд 14 өөр эмнэлэгт 181 удаагийн үйлдлээр 9.6 литр пропофол, 567 мг мидазолам, 11.5 мл кетамин, 200 мг ремимазолам тариулжээ. Эдгээр бодисуудыг гоо сайхны хагалгааны үеэр тайвшруулах мэдээ алдуулах зорилгоор хэрэглэдэг байна. 

Тэрээр мөн бусдын нэрийг ашиглан 44 удаагийн үйлдлээр 1150 ширхэг нойрны эм хууль бусаар авсан нь тогтоогдсон. Нэмж дурдахад түүнийг АНУ-д байхдаа Чой зэрэг дөрвөн хүний хамт марихуан татах үйлдлийг өдөөсөн хэрэгт мөн буруутгаж байна. 

Анхны шүүх хурлын үеэр Юү А Инийн хууль ёсны өмгөөлөгч "Бид яллах дүгнэлтэд дурдсан марихуантай холбоотой хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна" хэмээсэн бол бусад хэргийг ийнхүү няцаажээ. Юү А Инийг нотлох баримт устгахыг завдсан, залилан мэхэлсэн, Эмнэлгийн тухай хууль зөрчсөн, хар тамхи удаа дараа хэрэглэсэн зэрэг нийт 5 төрлийн гэмт хэрэгт буруутгаж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхээ(202.21.108.70) 2024 оны 01 сарын 26

Энэ жүжигчин их хар тамхи татаж, их эвдэрсэн, бас нэг алдартай дуучин байсан, хүмүүсийг уруу татаж татсан гэсэн хэргүүдийг хүлээлгэх гээд......их л сандарч бгаа гэсэн. Одууд нь их хатуу шаардлага тавьдаг гэсэн

0  |  0
Top