Энэ сарын 7-ны өдөр хар тамхины хэрэгт сэжиглэгдэж буй жүжигчин Юү А Иний гэрт нэгжлэг хийжээ. Сөүл хотын цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсээс түүнийг шалгаж байгаа бөгөөд түүний нэр дээр бүртгэлтэй Сөүл хотын Ханнам-дун, Ёнсан-гу-д байрлах хоёр гэрт нэгжлэг хийжээ. Мөн Ганнамд байрлах эцэг, эхийнх нь гэрт нэгжлэг хийсэн бөгөөд нэмэлт нотлох баримт хураан авсан тухай мэдээлжээ.
Одоогийн байдлаар нотлох баримт болгон хураан авсан эд зүйлийн тухай дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Нотлох баримтыг нарийвчлан судалсны дараа цагдаа нар энэ сард багтаан Юү А Инийг сэжигтнээр татаж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар болсон гэнэ.
Юү А Инийг өнгөрсөн хоёрдугаар сард Инчон олон улсын нисэх буудлаар нэвтэрч орж ирэх үед шалгалт явуулж үс, шээснээс нь дээж авчээ. Энэхүү шинжилгээгээр марихуан, пропофол, кетамин, кокоайн хэрэглэсэн болох нь тогтоогдсон нь олон нийтийг цочролд оруулаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Кимчи сайн байна.
Хайран жүжигчин
энэ хэн юм, хүйсээ сольсон юм уу
Нэг кимчи хар тамхи хэрэглээ л биз, баригдаа л биз, энэ маньд ямар хамаатай, юу нь сонин байгаа юм бэ, хүн бүр со кино үздэггүй бас со жүжигчдийг шүтдэггүй гэдгийг ойлгомоор, хувийн сонирхолоо ингэж мэргэжлээ ашиглан бусдад тулгаж болохгүй ш дээ