Жүжигчин Юү А Ин Сөүл хотын цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст 21 цагийн турш байцаагджээ. Тавдугаар сарын 16-ний өглөөний 09:00 цагаас эхлэн байцаагдаж эхэлсэн тэрээр 17-ний өдрийн үүрийн 04:40 цаг хүртэл байцаалтад орсон байна. Үргэлжлүүлэн бичлэгтэй танилцсан тэрээр өглөөний 06:26 цагт Хар тамхитай тэмцэх хэлтсээс гарчээ.
Түүнийг гарч ирэхийг хүлээж байсан сэтгүүлчид мөрдөн байцаалтын явцын талаар тодруулахыг хүссэн ч тэрээр уучлалт хүсэн, хариулт өгөхөөс татгалзжээ. Юү А Ин 5 төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж буй. Цагдаа нар түүнийг ямар арга замаар эдгээрийг худалдан авсан болохыг тогтоохын зэрэгцээ хамсаатан байж болохуйц этгээдүүдийг шалгаж эхэлжээ.
Өнгөрөгч хоёрдугаар сард авсан шинжилгээгээр түүний биеэс 4 төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн. Үүний зэрэгцээ түүнд zolpidem хэмээх сэтгэцэд нөлөөлөх эмийг эмнэлгийн бус зорилгоор бичиж өгсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусмагц цагдаа нар Юү А Инийг баривчлах хүсэлт гаргах эсэхээ шийдэх ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Zindaa.mn хар тамхи сурталчлаад байна уу, угаасаа манай урлагчид ч масууруулах бодис хэрэглэх нь хавтгайрсан, дээрээс нь ийм мэдээллээр бембегдеед байгаа нь хуухэд залууст муу нелеетэй л баймаар юм, тодорхой зорилготой сурталчилгаа л юм даа