Цагдаа нар Юү А Инийг "албадан" баривчилна гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

 

Жүжигчин Юү А Ин 5 төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдаад байгаа билээ. Түүнд холбогдох хоёр дахь удаагийн мөрдөн байцаалт энэ сарын 11-ний өдөр болох ёстой байсан. Гэсэн ч сэтгүүлчид цугларсан байна гэх үндэслэлээр байцаалт өгөхөөс татгалзсан тэрээр өнөөдөр ч мөн мөрдөн байцаалтад ирээгүй байна. 

Үүний дараа Цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтсээс "Түүний ирэх огноог аль болох хурдан зохицуулж, мөрдөн байцаалтын ажлыг дуусгах нь зүйтэй. Хэрэв энэ удаад ч мөн мөрдөн байцаалтдаа ирэхгүй бол албадан баривчлах хүртэл арга хэмжээ авах болно" гэжээ. 

Юү А Ин өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд эхний байцаалтаа өгсөн. Нийт 12 цаг үргэлжилсэн уг байцаалтын дараа дэмжиж байсан хүмүүсийнхээ урмыг хугалсандаа уучлалт хүссэн тэрээр маргааш нь олон нийтээс уучлалт хүссэн юм. 

Цагдаа нар Юү А Иний мөрдөн байцаалтын явц удахгүй дуусах тухай саяхан мэдээлсэн. Уг хэрэгт Юү А Инээс гадна дөрвөн хүнийг хамааруулан шалгаж байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top