Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 24

 

Жүжигчин И Бён Хон болон Юү А Ин нарын хамтран тоглосон "The Match" кино энэ сарын 26-ны өдөр нээлтээ хийхээр болжээ.

Юү А Инд холбогдох хар тамхины хэргээс үүдэн тус киноны нээлт 4 жил орчмын хугацаанд хойшилсон. Гэсэн ч И Бён Хон хамтран дүр бүтээсэн Юү А Иний тухай "Тэр зураг авалтын үеэр чимээгүй, маш тайван байсан. Эргээд бодоход энэ бүхэн түүний дүрээ бүтээх үйл явцын нэг хэсэг байсан байх гэж би боддог. Зураг авалт дээр ч гэсэн дүрийнхээ мөн чанарыг алдахгүйн тулд ихэд хичээж буйг нь ойлгосон. Тэр дүрээ маш сайн бүтээсэн. 

Түүнтэй хамтран тоглох надад маш их таалагдсан. Миний дүр болох Чу Хун Хён маш илэн далангүй, түрэмгий нэгэн бол И Чан У-ийн дүр бол ганхашгүй хад чулуу шиг тууштай, хамгаалагч шинж чанартай дүр. Юү А Интэй хамтран тоглосон нь бидний дүрүүдийн эрс ялгаатай байдлыг үзэгчдэд хүргэж, сонирхлыг нь ихээр татна гэж би бодож байна. 

Кино багийнхан энэ киног "Хэзээ ч гарахгүй бол яах вэ?" гэх эргэлзээн дунд байсан нь мэдээжийн хэрэг. Энэ киноны найруулагчид хамгийн хэцүү байсан гэж би боддог.  Тиймээс юу юунаас илүү найруулагчийн инээмсэглэхийг харахыг үнэхээр их хүсэж байна" гэжээ. 

Жүжигчин Юү А Ин өнгөрөгч хоёрдугаар сард суллагдсан. Түүнийг хар тамхины хэрэгт холбогдсоны дараа дүр бүтээж байсан хэд хэдэн уран бүтээл нь зогссон бөгөөд эдгээрийн нэг нь "The Match" кино юм. Тус киноны зураг авалт 2021 онд дууссан бөгөөд Юү А Инийг суллагдмагц ийнхүү нээлтээ хийхээр болжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu