Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юү А Ин хэр хэмжээний мансууруулах бодис хэрэглэсэн болох нь албан ёсоор тогтоогдоод буй.
Munhwa Ilbо түүний яллах дүгнэлтийг олон нийтэд ил болгосон бөгөөд тус хэвлэлд бичсэнээр Юү А Ин 2020 оны есдүгээр сараас эхлэн хоёр жилийн хугацаанд 14 өөр эмнэлэгт 181 удаагийн үйлдлээр нийт 9.6 литр эмчилгээний журмаар ашигладаг пропофол тариулжээ.
Мөн энэхүү яллах дүгнэлтэд 567 миллиграмм мидазолам, 10.7 миллилитр кетамин, 200 миллиграмм ремимазолам хэрэглэсэн тухай өгүүлжээ. Тэрээр бусдын нэрийг ашиглан 44 удаагийн үйлдлээр 1150 ширхэг нойрны эм хууль бусаар авсан нь тогтоогдсон байна.
Юү А Инийг нотлох баримт устгахыг завдсан, залилан мэхэлсэн, Эмнэлгийн тухай хууль зөрчсөн, хар тамхи удаа дараа хэрэглэсэн зэрэг нийт 5 төрлийн гэмт хэрэгт буруутгаж буй. Тэрээр гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд танилуудруугаа “цагдаа нарт бүү итгэ” хэмээх утга бүхий зурвас илгээсэн хэрэгт мөн сэжиглэгдэж байна. Марихуан хэрэглэсэн гэдгээ нуун дарагдуулахын тулд бусдыг уруу татахыг оролдсон хэрэгт мөн татагдах төлөвтэй байгаа түүнд хэдэн жилийн ял оноох нь олны анхаарлыг татсаар байна.
Сэтгэгдэл ( 4 )
Ингээд өнгөрвөө. сөжү кассаа уугаад байжииж болдоггүйн байхдаа.
Б.АМАРХҮҮ , АМАЙ ЭД НАР ДУТАХГҮЙ !
Манай Амай бол марихуан хэрэглээд тэрийгээ есөнсалаа эмийн ургамал гэж сурталчлаад өөрөө өөрийгөө өмөөрсөн пэйж хүртэл нээчихээд галзуураад яваа. ямар ч яг шийтгэл бхгүй
Энэ их хөөрхөн залуу байсан . Гэнэт л нээх муухай огцом хөгшөрөөд нүднийх нь зовхи унжаад гал цоггүй сонин болцон байсан чинь хар тамхи хэргэлсэн байж.. за ингээд энэ хүний амьдрал кареер дуусаа