Дуучин Э.Цэнгэлмаа “Хайрын нас”-аа ээждээ зориулж дуулна

2023 оны 03 сарын 03

Хайрын өдөр буюу гэгээн валентиний өдрөөр “Хайрын нас” хэмээх шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсан дуучин Э.Цэнгэлмаагийн хамгийн хайртай хүн нь ээж нь гэнэ. Тиймээс дуучин бүсгүй маань ээждээ зориулж нэгэн үдшийг ая дуу, уянга эгшигтэй хүндэтгэл үзүүлэхээр уран бүтээлч найз нарынхаа хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумыг зорих гэж байна.

Дуучны маань ээж яруу найрагч Д.Бямбажав гэж сайхан уянгын шүлэгтэй яруу найрагч байдаг аж. Энэ үеэрээ дуучин бүсгүй маань хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч нарт үнэгүй тоглолт хийж өгөх бөгөөд 200 ширхэг номыг тус хилийн цэргийн ангид хандивлахаар болжээ.

Ийнхүү дуучин бүсгүй маань “Хайрын нас”-аа ээждээ дуулж өгөхөөр хүлгийн жолоо заллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top