БНХАУ Украины цөмийн аюулгүй байдлыг хангахад зориулж, 200 мянган евро олгоно гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгджээ.
Хятад улс цөмийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж байгаа ба энэ хүрээнд Олон улсын атомын энергийн агентлагаар дамжуулан Украины цөмийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төслүүдэд техникийн туслалцаа үзүүлж, 200 мянган евро олгох шийдвэр гаргажээ.
Мао Ниний хэлснээр, Бээжин ОУАЭА-ийн Украин дахь атомын объектуудын аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг дэмжин, цөмийн аюулгүй байдлыг хангах олон улсын системийг бүрдүүлэхэд дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтарч ажилласаар байх болно. БНХАУ-ын эрх баригчид Украины мөргөлдөөнийг зохицуулахад чиглэсэн энхийн яриа хэлэлцээ, улс төрийн үйл явцыг дэмжинэ хэмээн Мао Нин онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )