ОЮУТОЛГОЙ: Их үүцээ олборлож эхэллээ

2023 оны 03 сарын 13

Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчидтэй хийх хэлэлцээ хоёр жил шахмын өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сард албан ёсоор эхэлж байсан билээ. Хэлэлцээний хүрээнд тавигдсан, яригдсан асуудлууд бүрэн дүүрэн эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа ч, зарим талаар манайд үр ашигтай шийдвэрүүд гарсныг бид мэдэж буй.

Түүнчлэн  “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилласан Ажлын хэсэг өдгөө УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байгаа  энэ цаг үед буюу өнөөдөр /2023.03.13/ Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлж байна.

Оюутолгойн орд газрын батлагдсан нөөцийн 80 хувь буюу үндсэн үүцийг агуулж буй гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх нь манай тухайд ч, хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчдийн хувьд ч олон жилийн хүлээлт дагуулсан сайн мэдээ.

Гэхдээ 14 жилийн өмнө 2009 онд С.Баярын  удирдаж байсан  Засгийн газрын үед үзэглэгдсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний алдаа оноо хийгээд тэдгээрт өөрчлөлт оруулах тухай асуудал цаашид далд уурхайн үйл ажиллагаа урагшлахтай зэрэгцэн яригдах л ёстой гэдгийг энэ дашрамд сануулахад илүүдэхгүй болов уу. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төсөлтэй, хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор яригдаж байсан “эрүүл” байр сууриудыг эргэн харахад, төслийн цаашдын замнал аль аль талдаа шударга өгөөжтэй байх ёстой гэдэг дээр л төвлөрсөн байдаг билээ.

Нэг хэсэг хэн хүнгүй л мега төсөл гэдэг үгийг хэлдэг болоод байсан. Тодотгоход, нэг тэрбум ам.доллар болон түүнээс дээш санхүүжилттэй, урт хугацаанд хэрэгждэг, төр хувийн хэвшлийн аль аль оролцдог, тухайн улс, бүс нутгийн эдийн засагт хүчтэй нөлөөлдөг төслүүдийг МЕГА гэж тодотгодог. Үүнд хамаарах 10 гаруй төсөл манай улсад бийг судалгаанаас харж болно. Тэгвэл тэдгээрээс эхэнд эрэмбэлэгдэх нь Оюутолгой юм.

Эдийн засагч Д.Ган-Очир ”Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа Оюутолгой төслийн Монголын эдийн засагт үзүүлсэн эерэг нөлөөг хэрхэн тодорхойлсныг эшлэе. Тэрбээр “Оюу Толгойн хөрөнгө оруулалт 2010 оноос эхэлсэн байдаг. Бидэнд байгаа мэдээллээр энэ хугацаанд нийтдээ 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн гэж байгаа. Үүнийг өнөөдрийн ханшаар тооцоод үзвэл ямар том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн нь тодорхой. Мэдээж бүтээн байгуулалтад хэрэгтэй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээс гаднаас худалдан аваад оруулж ирсэн байж таараа. Харин нөгөө талдаа яг манай улсад ирэхээрээ газрын дээр болон доорх бүтээн байгуулалтын ажлууд, түүнд шаардлагатай туслан гүйцэтгэгч нарыг ажиллуулахад шаардлагатай хөлс, цалин гээд хөрөнгө оруулалтыг нь хоёр ангилж болох байх. Харин сүүлийн 3-4 жилийн хугацаа буюу далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын үед 15-20 мянган хүн Оюу Толгой болон Оюу Толгойн туслан гүйцэтгэгч компанид ажилласан гэсэн тооцоолол бий. Нэг хүний ард дунджаар 3-4 хүн бий гэж үзвэл 80 мянга орчим хүний аж амьдралтай Оюу Толгой гэдэг бүтээн байгуулалт үр өгөөжөө өгч байна гэж үзэж болно.” гэжээ.

Дашрамд, Оюутолгой ордын үүх түүхээс хүргэе.

60 гаруй жилийн өмнө зөвлөлтийн геологич Я.Петрович Оюутолгой  ордын орчим тандалтын судалгаа хийж зэсийн хүдэржилт байгааг тэмдэглэснээс хойш олон экспедиц хайгуул хийж байж.

Харин 2003 онд Монголчуудад хэвлэлээр танигдсан Р.Фридландын “Айвенхоу Майнз Монголиа” компани Оюутолгойн нөөцийг илрүүлж, 2005 онд Хюго Дамметын орд дэлхий дээрх хамгийн өндөр агууламжтай зэсийн порфитын ордуудын  нэг болохыг тогтоосноо, ТӨР-тэй тохиролцох алхмаа хийж эхэлсэн байдаг.

Р.Фридланд уг ордыг ашиглах тохироог Монголын Засгийн газартай хийхийн тулд зургаан жилийн хугацааг зарцуулахдаа, нөлөө бүхий улстөрчидтэй харилцаа тогтоосон тухай мэдээллүүд өнгөрсөн жилүүдэд олонтаа гарч байсан тул нурших нь илүүц биз. 2004 оноос эхэлсэн хэлэлцээр таван жил үргэлжилж, 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын  57 дугаар тогтоолоор Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрх  Засгийн газарт олгогдож байв. Гурван сарын дараа аравдугаар сарын 6-ны өдөр  Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК (одоогийн Оюу Толгой ХХК), Айвенхоу Майнз Лимитед (одоогийн Туркойз Хилл Ресурс), Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед-тэй хөрөнгө оруулалтын гэрээг хамтран байгуулсан юм. Монголын Засгийн газар Оюу Толгой ХХК-ийн 34 хувь, Туркойз Хилл Ресурс 66 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр тогтсон юм.

Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд 7 төрлийн татварын хувь хэмжээг тогтворжуулахаар тохиролцсон.
 

  • ААН-ийн орлогын албан татвар
  • Гаалийн албан татвар
  • НӨАТ
  • Онцгой албан татвар
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
  • Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар


Уурхай ашигтай ажиллаж эхэлсний дараагаас Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдол ашиг олгохоор тохирсон байдаг. Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг 2010 оны гуравдугаар сард баталснаар гэрээ хүчин төгөлдөр болж хөрөнгө оруулалт эхлэх үндэслэлтэй болсон бөгөөд тухайн жилдээ 1.2 тэрбум ам.долларын өртөг бүхий зэс-алт баяжуулах үйлдвэрийн суурийг цутгаж эхлэн,  2012 онд барьж дууссан.  2013 онд хөрөнгө оруулагч тал болон Монгол улсын Засгийн Газрын хооронд хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээр сунжирч улмаар 2013 оны долдугаар сараас эхлэн асуудал шийдэгдэх хүртэл гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг түр хугацаагаар хойшлуулж байлаа. Ч.Сайханбилэг  Ерөнхий сайдын хувиар 2015 оны тавдугаар сард Дубайн хэлэлцээрт гарын үсэг зурчихаад ирснийхээ дараа “Өнөөдрөөс эхлээд Оюутолгой эдийн засаг болон компани хоорондын асуудал болно. Тийм учраас улс эх орноо боддог л юм бол өнөөдөр улстөрчид Оюутолгойн асуудалд хутгалдах шаардлагагүй. Одоо Оюутолгойг зүгээр л орхих хэрэгтэй ийм цаг ирсэн. Эрдэнэт үйлдвэртэй адилхан Оюу толгой гэдэг ийм том бүтээн байгуулалт, энэ том үйлдвэр маань өөрөө үргэлжлүүлж ажиллах шаардлагатай болсон. Оюу толгойн далд уурхайг эхлүүлэхтэй холбогдуулаад хэд, хэдэн зүйлүүдийг хэлье. Нэгдүгээрт, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудлыг аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Энэ хэлэлцээрийн явцад хөндөгдөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан.” гэхчлэн байр сууриа илэрхийлж байсан.

Үүнээс хойш ямар үйл явц өрнөснийг Монголчууд бид мэдэж байгаа билээ. Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч компаниудтай хийсэн хэлэлцээний нэг үр дүн нь манай 34 хувьд ногдох 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн. Далд уурхай ашиглалтад орж эхлүүлэх хугацаанд шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцахаар төлөвлөж, “Оюу толгой” ХХК цаашид нэмэлт өр үүсгэхгүй байхаар шийдвэрлэсэн. Харин одоо далд уурхай ашиглалтад орж, олборлолт эхэлснээр Монгол Улсын Засгийн газар 34 хувьд ногдох зардлаа хариуцах юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 03 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 03 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
З(103.140.11.77) 2023 оны 03 сарын 14

Дарга нарын хувьд л мега төсөл, баяжих зүйл болохоос иргэдэд юу ч наалдахгүй янзтай.

0  |  0
зочин (43.228.129.91) 2023 оны 03 сарын 14

гадаад нөхдийг хөөж гарга эсвэл монголчуудад адил цалин өг

0  |  0
зочин(43.228.129.91) 2023 оны 03 сарын 14

одоо 5,н жилийн дотор дуусгана харж байгаарай

0  |  0
зочин(112.72.15.198) 2023 оны 03 сарын 13

зэс олборлоод экспорлоод байхад доллорын ханш буурахгүй бгаа нь ямар учиртай вэ

0  |  0
Зочин(103.26.193.11) 2023 оны 03 сарын 18

Одоо боловсролгүй, ухаангүй Л.Оюунэрдэнийн дэмжлэгтэй их дээрэм эхэллээ...

0  |  1
Зангараг (150.129.140.49) 2023 оны 03 сарын 13

Монголд ашиггүй зэсийн олборлолтыг зогсоо.

0  |  0
Top