Цэргийн усан онгоц бүтээх зорилгоор хиймэл оюун ухааныг туршив

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

Хятадын эрдэмтэд цэргийн усан онгоцны цахим системийг шинэчлэх зорилгоор хиймэл оюун ухаан бүтээж, туршжээ. Хиймэл оюун ухаан нь инженер хүнээс 300 дахин хурдан ажилладаг байна.

“South China Morning Post” хэвлэлд мэдээлснээр, хиймэл оюун ухааныг 400 төрлийн ажилд сорьсон байна. Инженер хүн хамгийн орчин үеийн компьютер ашиглан 300 хоног буюу бараг нэг жил хийх ажлыг хиймэл оюун ухаан нэг хоногт хийж гүйцэтгэжээ. Ингэхдээ хиймэл оюун ухаан 100 хувь нарийвчлалтай гүйцэтгэсэн бол цэргийн усан онгоцны зураг төслийг гаргахад маш нарийн ажиллагаа шаардагддаг тул хүмүүс алдаа гаргадаг байна. Эрдэмтэд энэ онд хиймэл оюун ухааныг усан онгоц үйлдвэрлэх үйл ажиллагаанд оролцуулахад боломжтой болно хэмээн мэдэгджээ.

“South China Morning Post” хэвлэлийн мэдээллээр, БНХАУ 2025 он гэхэд 400 гаруй цэргийн усан онгоцтой болох ба энэ нь АНУ-ын флоттой харьцуулахад 30 хувиар их гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top