Соичи Хашимото: Монголын Ц.Цогтбаатар гол өрсөлдөгч

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

Японы жүдо бөхийн холбооноос ирэх оны тавдугаар сарын 7-14-нд Дохад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа.

“Парис-2024” олимпын наадамд оролцохгүй гэдгээ зарласан Шёохэй Оногийн 73 кг жинд Соичи Хашимото барилдана.

Тэрээр сэтгүүлчдэд “Шёохэй Оно байсан, байгаагүй миний хийх зүйл өөрчлөгдөхгүй. Дэлхийн аваргад түрүүлээд 73 кг-ын жин бол Хашимотогийн жин шүү гэдгийг батлан харуулах болно. 2023 он их чухал жил. Өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн. Энэ удаад заавал түрүүлэхийн төлөө хичээнэ. Гол өрсөлдөгч бол Монголын Ц.Цогтбаатар. Өнгөрсөн жил финалд ялагдсан тул дахин барилдаж, хариугаа авахыг хүсч байна” гэж ярилаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top