Туркийн Кахраманмараш мужид дахин газар хөдлөв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 14

Туркийн Кахраманмараш мужид 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт Гексун хот орчим өнөөдөр 09.47 /Улаанбаатарын цагаар 14.47/ болсон байна. Голомт нь долоон км гүнд бүртгэгджээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд тус мужид 7.7 болон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газрын чичирхийлэл Туркийн 11 муж болон хөрш зэргэлдээх орнуудад мэдрэгдсэн. Туркийн эрх баригчид газар хөдлөлтийг зууны гамшиг хэмээн тодорхойлсон. Газар хөдлөлтийн улмаас тус улсад 48.4 мянган хүн амиа алдаж, 1615 хүний цогцсыг одоогоор таниагүй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.8) 2023 оны 03 сарын 16

Энэ оронд өндөр барилга хэрэггүй ээ! Монголд ч бас хэрэггүй ээ!!

0  |  0
Турк(64.119.21.98) 2023 оны 03 сарын 14

Туркийн ард түмэн яг япон шиг байнгын түгшүүртэй амьдардаг болохнээ барилгуудаа одоо жинхэнэ үнэмшилтэйгээр шалгах байхдаа

0  |  0
Top