Степпе-Арена цэнгэлдэх хүрээлэнд явагдаж байгаа шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өчигдөр явагдсан. Уламжлал ёсоор гурван тоглолт болсон. Бараг аваргын цомын төлөөх гэж хэлж болохоор тоглолтод хүснэгтийг тэргүүлэгч, хоёр ялалттай Монгол, Узбекистаны багууд хоорондоо өрсөлдөн, Узбекистаны баг яллаа.
2023.03.14
13:30 Таиланд – Иран 8:0
17:00 АНЭУ – Tуркменистан 2:7
20:30 Mонгол – Узбекистан 4:7 (2:1, 2:3, 0:3)
Эхний гурван тойргийн дараах байдлаар Узбекистаны баг 9 оноотой тэргүүлж, Монгол, Туркменистаны шигшээ 6 оноотой удаалж байна.
Узбекистаны спортын хэвлэлд “Өнөөдөр манай шигшээ баг Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойрогт талбайн эзэн Монголын багтай тоглолоо. Манай залуус тоглолтын үеэр 1:2, 2:3, 3:4 ялагдаж байсан ч чухал тоглолтод 7:4 ялж чадлаа. Багийн ахлагч Жасурбек Рустамхонов хет-трик хийсэн бол Хусан Рахимов, Абдукаюм Абдувосиков, Темур Багаутдинов, Лорен Петросян нар гоол орууллаа.
Узбекистаны хоккейн холбооны ерөнхийлөгч Бахтиёр Фазылов “Залуучуудынхаа өмнөөс маш их баярлаж байна. Тэд түүхэнд анхны гэдэг утгаараа үүрд үлдэнэ. Хоккейчид, тэдний эцэг эх, багш дасгалжуулагч, манай хоккейн холбооны олон жилийн нүсэр их хөдөлмөрийн үр дүн гарлаа. Ийм том тэмцээнд оролцох нь залуу тамирчдын хувьд туршлага хуримтлуулах төдийгүй ур чадвараа сайжруулж, дараагийн шатанд дэвших үнэтэй боломж юм. Залуусаараа бахархаж байна” гэж хэллээ. Манай баг 15-нд Таиланд, 17-нд АНЭУ-тай тоглоно. Оноо алдахгүй байхад түрүүлнэ” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Манайхан мэргэшээд бэлтгэл сайн хийхэд хол явна даа . Дэлхийн дэвжээнд гарна шүү
Манай хүүхдүүд маш тоглож бна, амжилт хүсье. 2,3 жилийн дараа амжилт гарна тууштай бэлтгэл хийгээрэй... Манай хөгждөггүй явуургүй ганц спорт бна тэр нь хөлбөмбөг... Залуу хүүхдүүд зөндөө бна, даанч дарга удирдлага нь муу бна...
халуун орны баагийнуудыг ялж чаддаггүй, тааруухан...