Өнөөдөр медалийн өнгийг шийдэх Монгол - Туркменистаны тоглолттой

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

Мөрөөдлийн Мөсөн өргөө “Степпе-Арена” цэнгэлдэх хүрээлэнд явагдаж байгаа шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнөөдөр болно.

2023.03.15

13:30 Iran  – UA Emirates

17:00 Uzbekistan  – Thailand

20:30 Turkmenistan – Mongolia

Өчигдөр бараг аваргын цомын төлөөх гэж хэлж болохоор тоглолтод хүснэгтийг тэргүүлэгч, хоёр ялалттай Монгол, Узбекистаны багууд хоорондоо өрсөлдөн, Узбекистаны баг яллаа. Эхний гурван тойргийн дараах байдлаар Узбекистаны баг 9 оноотой тэргүүлж, Монгол, Туркменистаны шигшээ 6 оноотой удаалж байна.

Хүснэгтийн байдлаас харж байгаачлан өнөөдөр болох Монгол, Туркменистаны тоглолт энэ тэмцээний медалийн өнгийг шийдэх чухал тоглолт болох нь ойлгомжтой байна. Тэд эхний тойрогт Узбекистанд 0:5 ялагдсан. Дараа нь Таиландыг 4:3 буулган авч, өчигдөр АНЭУ-ыг 7:2 ялсан. Өөрөөр хэлбэл яван чангарч байгаа баг. Онцлох тоглогч гэвэл 4 гоолтой ASHYROV Rovshen, 2 гоол, 3 дамжуулалттай ARHIPOV Matvey нар.

Өнөөдөр манай баг Туркменистаныг ялж байж, аварга болох боломжоо хадгалан үлдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top