Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас “Монгол Улсад эрсдэлд тэсвэртэй жижиг дунд бизнесийг хөгжүүлэх” хөтөлбөрийн анхдугаар Удирдах Хорооны Хурал”-ыг өнөөдөр /2023.03.15/ “Туушин” зочид буудалд зохион байгууллаа.
Хурлаар Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөрийн 2022 оны ажлын тайлан, Зөвлөх үйлчилгээний үр дүнд харилцагчид гарсан нөлөө, Монгол Улсад эрсдэлд тэсвэртэй жижиг дунд бизнесийг хөгжүүлэх” хөтөлбөрийн 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Арга хэмжээнд Европын Холбооноос Монголд суугаа Элчин сайд хатагтай Аксель Никэйз, “Монгол Улсад эрсдэлд тэсвэртэй жижиг дунд бизнесийг хөгжүүлэх” хөтөлбөрийн Удирдах хорооны дарга, ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Я.Эрдэнэсайхан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, хөгжлийн группийн Төв Азийн бүсийн тэргүүн Хольгер Вифель нар оролцлоо.
Энэ үеэр Европын холбоо манай улсад хэрэгжүүлж буй ЖДҮ-ийг дэмжих төслөө 11 сая еврогийн санхүүжилтээр үргэлжлүүлэхээр болсныг мэдээллээ.
Европын холбоо mаван жилийн хугацаанд хэрэгжих ЖДҮ-ийг дэмжих төслөөр энэ удаа бичил бизнес эрхлэгч нарт онцгой анхаарна. Тодруулбал, хямралын дараах үед гэртээ бизнес эхлүүлэхээр хичээж буй бага хэмжээний хөрөнгө, үйл ажиллагаатай бичил бизнес эрхлэгчдийг дэмжих ба бичил бизнес эрхлэгч нарт орон нутгийн байгууллага, арилжааны банкуудаар дамжуулан техникийн тусламж үзүүлж, санхүүжилт олгож, бизнесийг хөгжүүлэх арга зүйн зөвлөгөө өгнө.
Сэтгэгдэл ( 0 )