Ice Hockey U18: Хүрэл медалийн төлөөх чухал тоглолттой

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

Мөрөөдөл биелүүлэх Мөсөн Өргөө “Степпе-Арена” цэнгэлдэх хүрээлэнд шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн тун амжилттай явагдаж байна. Хурц өрсөлдөөнтэй өрнөж байгаа энэ тэмцээнд Монгол, Таиланд, АНЭУ, Туркменистан, Узбекистан, Ираны багууд оролцож байгаа билээ.

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр. Долоо хоног Монголын спорт сонирхогчдыг баярлуулж, огшоож, бахархуулсан тэмцээн өндөрлөж байгаа нь гунигтай ч манай залуу хоккейчид тивийн хэмжээнд өрсөлдөх хэмжээнд харуулсан сайхан тэмцээн байлаа.

Сүүлийн тойргийн өмнө Узбекистаны баг түрүүлэх нь тодорхой болсон. Мөнгөн медалийг өнөөдөр Ирантай тоглох Туркменистаны шигшээ хүртэх нь. Тэд хүснэгтийн сүүл мушгиж байгаа иранчуудад оноо алдахгүй биз ээ. Ингэхээр өнөөдрийн тойргийн гол сонирхол татах зүйл бол Монгол, АНЭУ-ын хэн нь хүрэл медаль авах вэ гэдэг болж байгаа юм. Ижилхэн 6 оноотой ч гоолын харьцаа манайх илүү. Арабууд Узбекистантай учрах бол манайх Таиландтай тоглоно. Таиландын баг АНЭУ-д 2:6, Туркменситанд 3:4, Узбекистанд 10:2 ялагдаж, Ираныг 8:0 ялсан баг. Гурван оноотой тул манайхыг ялбал адилхан 6 оноо авах юм.

2023.03.17

13:30 Turkmenistan – Iran

17:00 UA Emirates – Uzbekistan

20:30 Thailand – Mongolia

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top