Өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минутад “Миний 5 настай охин хашааны гадаа тоглож байгаад сураггүй алга болчихлоо” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Уг дуудлагын дагуу албаныхан эрэн хайх ажиллагааг ажиллагааг шуурхай зохион байгуулж, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, Албаны нохойн сургалтын хэлтсийн 5 нохойн төлөөлөгч нохойн хамт, мөн Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны захиргаа, 74-р сургууль, 116-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн ажилтан алба хаагч, иргэдийг татан оролцуулж, 100 гаруй иргэн 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй уул орчмоор самналт хийж ажиллажээ.
Улмаар гуравдугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 02 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны төвөөс 4 км орчим уулнаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Хүүхдийн эрүүл мэнд хэвийн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )