Өнөөдөр (2023.03.23) "Steppe Arena" ордонд шайбтай хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV дивизионы тэмцээн эхэлж байна.
Монгол Улс ийнхүү түүхэндээ анх удаа шайбтай хоккейн Дэлхийн тэмцээнийг хүлээн авч байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө манай залуучуудын шигшээ баг Ази, Номхон далайн орнуудын аваргын тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн билээ. Энэ удаад Үндэсний шигшээ баг ДАШТ-ий тоглолтоо эх орондоо хийнэ.
ДАШТ-ий IV дивизионы тэмцээнд Монгол, Индонез, Кувейт, Филиппиний багууд оролцоно. Одоогийн байдлаар ямар баг тэргүүлж, ямар нь сүүл мушгих талаар шинжээч нар ч хэлж мэдэхгүй байгаа. Тиймээс эхний тоглолтоос багуудын ур чадвар харагдах юм.
Өнөөдөр хоёр тоглолттой.
Эхний тоглолт
Индонез – Филиппин
Орой 18.00 цагаас Монгол, Кувейтийн тоглолттой.
Сэтгэгдэл ( 0 )