Дэлхийн хэвлэлүүд Беларуст Оросын цөмийн зэвсэг байрлуулах талаар ЮУ БИЧИВ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 27

Москва Беларусын нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгээ байрлуулах талаар Минсктэй тохиролцоонд хүрсэн тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн билээ.

Түүний хэлснээр, дөрөвдүгээр сарын 3-аас цэргийн багуудын сургалт эхлэх ба долоодугаар сарын 1-ээс эхлэн цөмийн зэвсэг байршуулах тусгай агуулахын барилгын ажил эхэлнэ. Үүнээс өмнө Орос улс Беларуст “Искандер” пуужингийн комплекс олгосон ба тус улсын цэргийн онгоцнуудыг шинэчилжээ. Беларусын нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсэг байрлуулснаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчихгүй хэмээн В.Путин онцолсон байна. Их Британи Украинд ханасан уран бүхий зэр зэвсэг нийлүүлэх тухай мэдэгдсэн нь Оросын зүгээс ийм хариу алхам хийхэд хүргэсэн хэмээн тэрбээр тайлбарласан.

Түүний онцолсноор, ханасан уран бүхий зэр зэвсэг нь үй олноор хөнөөх зэвсэгт багтдаггүй ч цацрагийн тоос бий болгодгоороо аюултайд тооцогддог. Ийм төрлийн зэр зэвсэг хэрэглэвэл тариалангийн талбай бохирдож, нутгийн ард иргэдэд аюултайгаас гадна байгаль орчинд хор хөнөөлтэй аж. Их Британийн батлан хамгаалахын дэд сайд Аннабел Голди өнгөрсөн мягмар гарагт /2023.03.21/ Лондон Киевт “Challenger 2” танкнаас гадна ханасан уран агуулсан зэр зэвсэг нийлүүлнэ хэмээн мэдэгдсэн. Ийм төрлийн зэр зэвсэг хэрэглэвэл цацраг идэвхтэй тоос тухайн бүс нутагт тогтдог ба хоргүйжүүлэх боломжгүй байдаг байна. Ийм тоос хорт хавдар үүсгэх аюултай. АНУ ийм төрлийн зэр зэвсгийг Югославт 1991 онд, Иракт 1999 онд хэрэглэж байжээ.

В.Путины мэдэгдэлтэй холбогдуулан НАТО нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна хэмээн мэдэгджээ. Энэ мэдэгдэлд дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын төвд мөн орсон байна. Тухайлбал, Их Британийн “The Guardian” сонинд Путинд цөмийн зэвсэг байгаа үед Европ аюулгүй байдалд байх боломжгүй хэмээн “Цөмийн зэвсгийг устгахын төлөө олон улсын кампанит ажил” иргэний нийгмийн эвсэл үзэж байна хэмээн бичжээ. Японы “NHK” суваг “Энэ арга хэмжээ нь Украинд үзүүлж буй өрнөдийн тусламжид барьж буй хариу юм. Зорилго нь Украинд үзүүлж буй цэргийн тусламжаа нэмэгдүүлж буй өрнөдийн орнуудыг тогтоон барих явдал гэлтэй” хэмээн дамжуулсан байна. Германы “Welt” хэвлэлд “Германы Гадаад хэргийн яам В.Путины мэдэгдлийг цөмийн зэвсгээр айлгах оролдлого хэмээн тодорхойлсон” гэсэн бол ВВС агентлаг “Америкчууд Турк болон баруун Европт цөмийн бөмбөг байрлуулсан нь үнэн. Тэр бүү хэл АНУ эдгээр зэвсгээ шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэхдээ АНУ-ын эдгээр агуулахад зөвхөн чөлөөт уналт бүхий цөмийн бөмбөг үлдсэн ба цөмийн цэнэгт хошуу бүхий тактикийн пуужин байхгүй. АНУ-ын зөвшөөрөлгүй эдгээр зэр зэвсгийг техникийн хувьд хэрэглэх боломжгүй” хэмээн онцолсон байна. Оросын шинжээч Кирилл Коктыш Беларусын нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсэг байрлуулах нь Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байна. НАТО-ийн зэвсэгт хүчин Беларусын хил, тэр тусмаа Польшид төвлөрөөгүй бол мөн Их Британи өдөөн хатгасан мэдэгдэл хийгээгүй бол Оросын зүгээс ийм алхам хийх шаардлага гарахгүй байсан гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.131.225.197) 2023 оны 03 сарын 28

НАТО зориуд Орост тулж ирж дайныг өдөөсөн гэж ойлгогдож байгаа. Орос НАТОгийн эсрэг эвсэл байгуулаад Европыг бага багаар зүүн талаас нь мэрээгүй. Хэрэв мэрсээр Франц Англид тулаад ирсэн бол юу болох нь сонин. Лав Орос шиг олон жил тэвчээд хараад суухгүй нь ойлгомжтой.

0  |  0
зочин(66.181.160.10) 2023 оны 03 сарын 28

АНУ гэж яахлаараа бүхнийг мэдэх гээд байдаг юм бэ ер нь аль ч улс өөртөө эзэн байх ёстой биздээ тэгсэн чинь америкийн зөвшөөрөлгүй ч гэж байх шиг юу вэ америк өөрсдөө европын орнууд зэвсэгээ байрлуулсан биздээ

3  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 03 сарын 27

Turiin 3 novosh.Mongoliin Uranii orduudad mash nariin hyanalt tavih heregtei byr yil ajilgaag ni zogsooh heregtei.

0  |  1
Top