Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан шайбтай хоккейн IV Дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "Steppe arena"-д амжилттай зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөлөө.
Нийт дөрвөн орон оролцсон тус тэмцээнээс Монголын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ.
11 жилийн дараа хоккейн ДАШТ-д оролцсон манай баг эх орондоо хөгжөөн дэмжигчдээ огшоосон сайхан тоглолт үзүүллээ.
Өчигдөр болсон сүүлийн тойрогт Монголын шигшээ Индонезийн багийг 5:1 буулган авсан.
IV Дивизионд Филиппиний баг түрүүлж, 2024 оны ДАШТ-д III дивизионд дэвших эрх авлаа.
Хэдийгээр дээд хэсэгт дэвшиж чадаагүй ч "Мөсөн өргөө" гурав хоногийн турш хоккейн спортоор амьсгалж, өвлийн спортын төрөлд монголчууд амжилт гаргаж чадна гэдгээ харууллаа.
Хамгийн гол нь хоккейн спортыг цаашид аваад явах залуус бэлэн байгааг батлан харуулж чадлаа.
Тэмцээний мэргэн буучдын эхний аравт ОУХМ Н.Мишигсүрэн, хүү М.Чинзолбоогийн хамт багтсан нь гайхамшиг гэхээс өөр хэлэх үг алга.
Аав хүү хоёр хамтдаа мэргэн бууч болох нь битгий хэл хамт шигшээ багт тоглож байсан түүх дэлхийн хоккейд байхгүй билээ.
Сэтгэгдэл ( 17 )
Өвөл болдоггүй оронтой тоглосон гэж голоод байх юм манайхтай тоглосон орнууд чинь мөсөн өргөөтэй байнг бэлтгэл хиидэг манай хэд шиг ажлаа хиигээд гадаа муу чанаргүй мөсөн дээр гулгадаггүй юмшдээ шүүмжлэхиин дон гэж байх юмаа зарим хүмүүст
Бату орсон бол манайх 3 дивизонд бат дэвших байсан даа батуг монголын лигд тоглосон тоо нь энэ удаад дутсан гэсээн
Залуус сайн тоглодог оо харин багиин бүрдүүлэлт юмуу дасгалжуулагчиин алдаа юмуу нэг юм харагдсан шүү хамгаалалт бол маш сайн байсан довтлогчид санаанд хүрэхгүй байлаа хамгиин гол нь дэмжлэг урамшуулал муу юмдаа тэмцээнд оруулаал болоо хаялаа урам байхгүй
Тэр төмөрнөөс өөр шагнал урамшуулал байдаг юмуу арай үгүй байлгүй дээ тэгвэл хайран эрүүл мэндээ зориулж яах юм ёстой харгис спорт шүүдээ удирдлагууд маш муу байна бүгд оу хэмжээнии мастер ч алга уу тиим олон гадаад улс оронтой тоглоол байдаг удирдлагууд ёстой мияа юмдаа чааваас гэж.....
Энэ хэдэн залуус чинь өөриинхөө л эр зориг сэтгэлээр зүтгэж явна мбтсх болон эрдэнэт үйлдвэриин нэрииг гаргаж яваа хэдхэн тамирчдаа шагнах урамшуулах юм юуч алга уу эд чинь эдиин засаг эрүүл мэндээрээ хохирч явдаг шүү энэ хэд чинь тоглохоо болчихоор монголын нэриин өмнөөс тогдох хоккейчид байгаа юмуу сонин
Монголын шигшээ хоккейчдыг шүүмжлэхгүй ээ азиин олон оронд очиж тоглон азиин хошой аварга болсон юм оросод ч тоглож л байсан шүү сая дэлхиин хэмжээнии мөнгөн медаль авлаа хэн голоод байна вэ мөсөн өогөөнд монголчууд 3000аараа очиж уурайлаад байрад энэ их голж буй нөхөр очоод үзчих бодит тоглотыг харчих тэнхэлгүй хог байж л дээ
Энэ залуус азиин хошой аварга дэлхиин мөнгөн медаль хүртлээ жил бүр лигиин олон тоглолт хиидэг азиин олон орнуудта \n \n\n Манай залуус муусайн хөлөндөө конкии хииж ч үзээгүй нуснуудын дэргэд мундаг \n\n Шүү\n\n\n\n \n\n
Аав хvv 2-т амжилт.
Атаархуу гэдэг нь. Бусдынхаа амжилтыг урамшуулж сураач. Хэзээ байхдаа монголын баг олон улсын тэмцээнд энэ зэргийн амжилт гаргаж байлаа даа.
Тоглолт юу ч алга,тактик ур чадвар ялангуя гулгалт гээд анхаарах зүйл их байна.Оросын нэг муу тосгоны багт нусаараа хожигдохоор л байна.За тэгээд гонгинохын оронд бэлтгэлээ сайн хий,нэг цаг цохилт хийдэг бол 2 цаг хий,нэг тойрог гулгадаг бол 2 тойрог хий.Тэгж байж амжилтын зах зухаас мэдрээд эхэлнэ.Энэ зэмлэлийг урам гэж ойлгоно уу.Жич:тасралтгүй 30 жил үндэсний хоккейн лигиийг(NHL)үзэж байгоо бөлгөө.
Бату гээд залуу яагаад тоглоогүй юм бол????
Юу нь гайхамшиг байхав дээ. Хөгжөөгүй байна гэсэн үг. Аав хүү 2 хамт тоглож байгаа нь энэ спортод залуу халаа байхгүйтэй холбоотой. Улам хөгжих байх аа.
Манайхан үнэхээр сайн тоглож байна.Гагцхүү багийн тоглолт алга.гайхамшигтай гурвал ч юмуу гарах хэрэгтэй байна.
гайхамшиг ч гэх шиг , солиорвоо
Өвөлггүй цасгүй халуун орны 3 н оронтой хүч үзсэн юм байна.
WOW мундаг . аав хүү 2т баяр хүргэе. Манайхан сайн бна. Дараа дараачийн том тэмцээнүүдэд ялалт авах магадлал өндөр бна шүү
Мундаг шүү монголын маань хоккей нь спортод үнэтэй хувь нэмэр оруулж байгаа аав хүү хоёроор бахархаж бна